Экс Ерөнхийлөгчийн хууль бусаар олсон мөнгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд ханджээ
АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чун Доо-Хван /Chun Doo-Hwan/-ний авлига, хээл хахуулиар олсон 700.000 ам. долларыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаад байгаа ажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Чун Доо-Хваны авлигалд авсан хөрөнгөөр түүний хүү 2005 онд Калифорни мужид орон сууц худалдаж авсан байна. Гэтэл орон сууцаа зарж, мөнгийг нь Калифорни дахь түүний дансандаа царцаагаад байгаа хэмээн тус яамнаас мэдээлсэн байна.
ө
1979 онд цэргийн эргэлт хийж Ерөнхийлөгчийн албан тушаалд суугаад байсан Чун Доо-Хваныг 1997 онд 200 сая гаруй долларын авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгос улсад ялласан. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлж байгаагаар экс Ерөнхийлөгч болон түүний хамаатнууд Өмнөд Солонгос болон АНУ дахь нууц компани (shell company)-иудаараа дамжуулан мөнгө угаасан ажээ.
ө
Энэхүү мэдэгдлийн үеэр Холбооны мөрдөх товчооны Лос Анжелес хот дахь салбарын ажилтан Билл Луйс /Bill Lewis/ хэлэхдээ “АНУ бол гадаадын удирдагчдын авлигаар болон хууль бусаар олж авсан мөнгөө хадгалдаг газар биш” гэжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ