Х.Баттулга сайдын хүсэлтийг УИХ-д өргөн барилаа
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга энэ сарын 2-ны өдөр Засгийн газрын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм. Тэрээр энэ талаарх хүсэлтээ өмнө нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт өгсөн байсан аж.
s
Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” гэсэн юм.
ы
Тэгвэл өнөөдөр Засгийн газраас УИХ-ын даргад “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
sa
Тогтоолын төслийг хүлээн авснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ