Донекцийн асуудлыг Төрийн Думаар хэлэлцэнэ
Украины зүүн хязгаарын Донекц хот өнгөрсөн амралтын өдөр салан тусгаарлах бүх нийтийн сонгууль зохион байгуулж, сонгогчдын 80 хувь нь дэмжсэнээр бие даасан статустай улс болохоор шийдвэрлэсэн юм. Донекц Бүгд найрамдах улсын лидер Денис Пушилин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Крым шиг Орост дагаар орох хүсэлтэйгээ илэрхийлж, “Украины ардын армийн цэргүүдээс эх орноо хамгаалахын тулд цэрэг илгээхийг хүссэн” тухай “Ukraine agency” мэдээллээ.
:
Дээрх саналыг ОХУ-ын Төрийн Дум хүлээн авч энэ сардаа багтааж Донекц Бүгд найрамдах улсыг Орост нэгтгэх асуудлаар хуралдаан зохион байгуулах болно гэж тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Харин Европын холбоо болон АНУ, Украины удирдлагууд салан тусгаарлах бүх нийтийн сонгуулийг хууль бус гэж мэдэгдэж, “Орост шинэ хориг тавих асуудлаар хэлэлцэж эхэлсэн” гэж “ВВС” агентлаг онцлов.
:
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Донекц, Луганск хотын удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьсан ч Луганск хотын амбан захирагчаар шинээр томилогдсон Валерий Болотов татгалзжээ.
₮
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ