
БНСУ-ын Юнгсан дүүрэгт баригдахаар төлөвлөж буй ихэр цамхгийн орчин үеийн загвар нь 2001 оны есдүгээр сарын 11-нд террористуудын халдлагад өртсөн Америкийн ихэр хоёр цамхагтай дэндүү адилхан аж.
Энэ барилга нь тухайн үед халдлагад өртөн амиа алдсан 3000 гаруй иргэдийн ар гэрийнхний сэтгэлийн шархыг хөндөнө гэж "DAILY MAIL" сонинд бичжээ. Харин уг барилгын архитекторууд нь дэлхийн хэмжээний загвартай орчин үеийн барилга босно гэж тайлбарлаж байна.
The Cloud барилга тус бүр 60, 54 давхар 2 барилгаас бүрдэх бөгөөд 27-36 давхарыг хооронд нь холоос харахад үүл мэт олон төрлийн хэлбэртэй хэсгүүдээр холбох ажээ. Ирэх оны есдүгээр сард барилгын ажил эхлэн 2016 оны эхэн гэхэд баригдаж дуусах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ