Луганск, Донецк хотууд салан тусгаарлахыг дэмжив

img

Украины Луганск, Донецк хотод салан тусгаарлах талаар санал асуулга болж өндөрлөв. Саналаа өгсөн иргэд Донецк, Луганскийн Бүгд найрамдах улс байгуулж, бие даасан тусгаар улс байгуулахыг дэмжлээ.

.

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Донецк хотод санал асуулга авахаар 1.5 мянга орчим санал хураах байр бэлтгэж ням гарагийн өглөөний 08:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл ажилласан байна.

:

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Украины хүчнийхэн орон нутгийн сонгуулийн комисс байрлаж байсан хотын зөвлөлийн байрыг бүсэлсэн аж. Гэхдээ санал асуулгад нийт сонгогчдын 77.8 хувь болох 47 мянган хүн оролцож саналаа өгчээ.

.

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Донецк хотод нийт 3.2 сая саналын хуудас бэлтгэсэн байна.

:

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Донецкийн Сонгуулийн төв хороо бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн сонгогчдын тооноос үл хамааран санал асуулгыг хүчинтэй гэж үзэв. Донецкийн Бүгд найрамдах улс гэж тунхагласан хүмүүсийн нэг Денис Пушилин хэвлэлийн хурал дээр ийнхүү мэдэгджээ.

:

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

2.4 сая хүнтэй Луганск хотод сонгуулийн комисс насанд хүрсэн хүний тоогоор нийт 1.7 сая саналын хуудас тамгалж бэлтгэжээ.

.

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Сонгуулийн насны нийт хүний 80 орчим хувь нь санал асуулгад оролцсон болохоор тус мужийн Сонгуулийн хороо санал асуулгыг хүчинтэй гэж үзэж ирэх даваа гарагт эцсийн дүн гарна гэж мэдээлэв.

:

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Луганск бүгд найрамдах улс гэж тунхагласан тус улсын “амбан захирагч”-аар Валерий Болотов томилогдов.

.

Фото: [GENYA SAVILOV/AFP/Getty Images]

Хүн амын дийлэнх нь орос үндэстэн амьдардаг дээрх хоёр хотод Украинаас салан тусгаарлах санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцож санал хураах байруудын өмнө урт дараалал үүсчээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol ulsa yay gej baij yun ter oros ukrainii asuudal . temuujin said amerkiin tagnuul baih undur magadlaltai talaar zaluu.comoos unsh
2014-05-14
shudarga irgen :
ukrainii zasgiin gazar usa bolon evropiin holboonii zaavraar ajilladag uuriin tolgoiguia, het undeserheg uzelten malnuudaas burdsen shuu dee... huuli bus zasgiin gazar.... fashistuudiin demjlegeer baiguulagdsan uchraas jinkhene khuchirkhiileliin zasgiin gazar bolj bgaa yum ....
2014-05-14
edjd:
ukrain gej yls tuuhend hezee ch baigaagui
2014-05-14
baatar:
odoo orosuud harikoviig nemj awna daa.daraa ni dineprpetrovsk geed l tejeej chadahgui baij uhsenee hiideg bnaa.
2014-05-14
e chaa*:
zasag tord grsan uls ni oodtei baisan bol yu gej ingeh bilee dee. jinhene fashistuud bga uchraas l oros irged aij bna shuu dee. ingeed ukraina gedeg uls togloomiin uls bolloo doo
2014-05-14
teneg bna da:
bid orosuudiig demjihgyi bol tsaad orosuud chin bidniig hyatadad ogchohno shyy malnuuda
2014-05-14
19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14
nutgaasa orosuuda garga:
naad orosuudaa ukrainii nutgaas garga uur arga bhgvi
2014-05-14
оросууд украйнаас савараа тат:
оросын далбаа барьчихаад хууль ёсны санал асуулга гэж ярих ёсгүй тэгээд цагаачин оросууд дуугай л орос руугаа зайлах ёстой болохоос наад газар нутаг чинь украйны газар нутаг хэзээ ч оросынх байгаагүй соц нийгмийн үед ч украйны газар нутаг байсан. донецкийн бүгд найрамдах улс гэнэ үү элэг авчих юм байна л даа иймэрхүү юмыг согтуу оросууд л сэтгэнэ
2014-05-14