Барьцаалагдсан охидын байрлалыг олжээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекауг өчигдөр хулгайлсан охидоор солилцоо хийхийг санал болгож, 12 минутын видео бичлэгийг Засгийн газартаа илгээсэн. Тэд 2011-2013 онд “Боко Харам” бүлэглэлээс цэргүүдэд баригдсан 782 хоригдлыг 170 гаруй сурагч охидоор солилцоо хийхийг хүсч, бусад 60 охидыг хүнтэй гэрлүүлсэн тул хайхгүй байхыг анхааруулсан билээ.
Тэгвэл Засгийн газрын цэргүүд охидыг нууж, видео бичлэг хийсэн газрыг амжилттай илрүүлж, ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгджээ. Шинжээчид видео бичлэгт бичигдсэн газрыг нийслэл Абужагаас 1200 км-ийн цаана орших “Арөн” гэх ширэнгэн ой болохыг баталсан тухай “dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ