Такси № 76
2014-05-14

Энэ өдрийн мэнд хүргэе. Эгэл олны элдэв сонин амьдралын алаг үнэнийг сонсохоор хэдэн өдөр халтууртаа гарлаа. Хавар хахир цаг байгаа ч олон түмэн маань оргилсон хүсэл тэмүүллээрээ амьдарч яваа нь ажиглагдлаа. Ингээд бичлэгээ хэсэг тасалдуулсандаа хүлцэл өчиж ээлжит тэмдэглэлээ хүргэе. Таалал орштугай.

5

1. Хаалтын гэрээ хаадаг юм билээ

Саппорогоос хороолол хүргүүлсэн сүрхий бизнес төрхтэй нөөтбүүк тэвэрсэн залуу эр “энэ Их хурлынхан хаалтын гэрээ ярьж сайхан бие биенийгээ барьж өгөв өө тэ, ккк” гэж яриа өдлөө.

5

Х -Өө тийм үү. Тийм юм бас болоо юу. Би бараг сонсоогүй юм байна.

З/залуу/ -өө тэр Цог гишүүнийг чинь хаая, тохирьё гэсэн юм биш үү. Ерөөсөө эд нар чинь бие биенийхээ үгийг хааж гэрээ хийгээд мөнгө тараагаад байдаг юм биш үү ккк. Тэгээд сүүлдээ юм ярихыг хүссэн баячууд өөрсдөө телевиз байгуулсан нь дээр гээд ккк. Том том баячууд чинь бараг нэг нэг телевизтэй болчихсон байх оо.

Х -Тийм байх оо.

З -Баттулга чинь бас, юуны тухай гэлээ дээ, бас л нэг компанийн тухай юм ярих гэсэн чинь хаана ч очсон яриулахгүй бултаад байсан гэсэн. Тэгэхээр нь СИ-1 дээрээ очоод ярих гээд. Өөрөө тэр телевизэд хувь эзэмшдэг юм чинь. Тэгсэн ккк СИ-1 нь бас хаалтын гэрээ хийчихсэн байсан гэсэн хахаха. Тэгээд уурлаад захирлаа солчихсон гэсэн. Нэг гадаад нөхөр байсан ш тээ захирал нь ккк.

Х -ккк өөрийнхөө ТВ-ээр ярих гэсэн чинь бас хаачихсан байвал нээрээ яах уу ккк.

З -Мань эр тэгэхээр нь Үндэсний телевизээр шал өөр юм, 40 мянган айлын орон сууц ярина гэж орж ирээд бүтэн цаг нөгөө ярих юмаа ярьчихаад гараад явчихсан гэсэн ккк.

Х -Одоо тэгээд жирийн хүмүүс хамаагүй дуугарвал болохоо байсан байх оо.

З -Харин тийн амандаа сальфетк наалгана ш тээ. Тэгээд дуугай жагсаал хийдэг моод гарсан юм биш үү ккк.

5

2. Хиймэл гоёх хэрэггүй

Баянгол рестораны урдаас нэг яриа хүүхэн суулаа. Жоохон юм, 20 гаран л насны. “Худалдаа хөгжлийн банкны тэнд нэг гоо сайхны салон байдаг юм аа. Та мэдэх үү. Тийшээ л очих гэсийн” гэлээ.

5

Х -Ах нь сайн мэдэхгүй юм байна, чи мэднэ биз дээ?

З/зорчигч/ -Өө санаа зоволтгүй би мэднээ.. дөхөөд заагаад өгчихье.

Миний нүүр нэг тийм цоохор харагдаж байна уу ах аа. Одоо будахаар нүүр мүүрээр толбо гарах гээд.

Х -Өө ахад нь мэдэх юм алга.

З -Манай найз харин нэг газар нээгээд. Хүрээд ир гээд. Тэгээд л нүүрний арьсаа нэг үзүүлж тодорхойлуулах гээд л.

Х -Тэд нар чинь тэгээд яаж тодорхойлох уу?

З -Нэг аппарат байдаг юм. Хэдэн хувийн чийгшилтэй, ийм юм харшил нь гээд. Манай найз ажиллуулдаг. Үнэгүй үзүүлэх гэж байж би чинь бас ирээч гээд гуйлгуулчихнаа.

Х -Би бол ийм үнэгүй юманд бол нугасгүй. Аягүй бол утсаар ир гэвэл очлоо гээд утсаа таслаад хаалгыг нь тогшоод зогсож байх байх оо ккк.

З -Харин тийн, сайн найзууд шүү. Багаасаа үерхсэн хоёр тийм найз эрэгтэй хүүхэд байдаг юм. Тэгээд л багын найзууд чинь яахав. Хэрэлдэхдээ хэрэлдэнэ. Зодолдохдоо зодолдоно. Хоосон байхдаа нэгнийхээ хоолыг хувааж иднэ сайхан. Найз гэдэг чинь тэгээд муухан ханиас дээр ш тээ.

Х -Сайхан хэллээ.

З -Зовсон цагт нөхрийн чанар танигдана гээд ярьдаг тэ. Манай монголчууд тэрийг ёстой нэг гоё хэлсэн тэ.

Х -Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв гэдэг бил үү.

З -Өө тийн, тэгээд нэг маань гоё бизнес хийгээд ирээч гэж гуйгаад л, нэг нь гуйлгаад л ккк. Олон жил болж байна даа ккк. Аймаар муухай байгаа биз дээ.

Х -Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болчихсон байх тэ?

З -Тийн, одоо хүүхнүүд салоноор аягүй их үйлчлүүлдэг болсон. Цэвэрхэн охид хүүхнүүд зөндөө л болсон байгаа биз дээ гадуур. Ер нь будалтандаа л байдаг юм билээ дээ.

Х -Манайх шиг ийм эрс тэс хөлдөөж гэсгээдэг газар нүүр амаа арчилж явах хэцүү байх оо тэ?

З -Харин тийн. Тэгэхээр арчилгаа хэрэгтэй байхгүй юу, өнөөдөр нэг нүүрний арьсаа оношлуулж авья даа.

Х -Над шиг одоо нэг шийдсэн царай зүстэй хүмүүс яваад байна даа, яана.

З -Одоо харин эрэгтэй хүмүүс чинь айхтар болчихсон байна. Манай найз залуу бол надаас дээр ш тээ. Би бол нэг тос хальт түрхээд орой угаадаггүй ш тээ. Тэгэхэд манай найз залуу орой болгон угаана, нүүрээ цэвэрлэнэ.

Х -Тийн манай залуучууд гоё болоод байгаа шүү.

З -Одоо залуучууд гоё болоод охид нь сампираад байгаа юм биш үү ккк.

Х -Банди нарт бас солонгос клип киноны стилийн нөлөө бас байх шиг байна.

З -Аан тэр талаасаа бол тэнэг ш тээ. Гомо ч юм шиг. Манай найз залуу тэд нарыг чинь яг гомо царайтай гээд дургүй ш тээ.

Х -Яахав хүн хүний бодол өөр л дөө. Зүгээр харагддаг хүмүүстээ зүгээр л харагддаг байх л даа.

З -Ер нь охидууд бас сонин болцон. Зохихгүй байхад хөөрхөн болох гэж будаад байгаа юм. Би бол тэгж их худлаа тасарсан хөөрхөн болох гэж биш, арьсаа хамгаалаад цэвэрхэн нүүртэй байх л гэж буддаг ш тээ. Зохиогүй будах чинь бүүр муухай харагдуулж байгаа юм чинь. Дээр нь хиймэл линз зүүгээд барби болчихсон ккк.

Х -Линз гэдэг чинь нөгөө нүдэндээ хийгээд байдаг нь мөн үү?

З -кк тийн, тэр линзийг чинь хийх, авах тоолонд нүдний торлог гэмтдэг гэсэн. Мэдээж тэр хатгадаг юмаар хатгаж аваад хатгаж хийгээд, тэгээд нөгөөдөх нь өдөржин тоосонд яваад бохирдоно. Тэгээд тэрийгээ авч усанд хийж буцааж хийгээд байхаар хар ухаанаар бодсон ч заваан ш тээ.

Х -Линз зүүхээр тэгээд юу нь гоё юм бэ?

З -Яахав нүдний өнгө өөрчлөгдөнө. Нүд том болдог л юм байна лээ.

Х -Гэхдээ тэгж нүдээрээ өдөр болгон ухаж төнхөж оролдоод байвал сайн биш л байх тэ.

З -Угаасаа хүнд заяагаагүй нүдийг яах гээд байдгийн. Би л лав тийм хиймэл юманд дургүй болохоороо хөмсөггүй ч гэсэн хөмсөг шивүүлэхгүй л явж байгаа. Миний нийлдэг хэд ч гэсэн тийм хиймэл хүүхэлдэй шиг биш болохоор нөлөөлдөг байх аа. Миний бодлоор одоо тэр маяглах дуртай хүмүүс нэг юм үзээгүй, тэгээд дуурайх гээд маяглаад байдаг юм болов уу л гэж санагддаг юм.

Х -Хэт бас ялгарах гэж ядаад байвал хэцүү л байх л даа.

З -Би бол яахав энгийн. Тэгсэн хэрнээ өөртөө таарсан будсан имижтэй. Хүн хүн тэгээд давтагдашгүй ганц юм чинь тэгж заавал ялгарах гээд яадаг юм. Харин ч тэгж будаж хичээх тусмаа бусадтай адилхан ялгарах юмгүй болох байлгүй.

Х -Одоо харин толгойгоо цэнэглээгүй байж нүүрээ гоёх гээд байдаг болчихож дээ.

З -Манай нэг найз одоогоос хоёр гурван жилийн өмнө нүүрээ нэг их буддаггүй байсан. Тэгээд байрныхаа хэсэг сонин охидтой нийлдэг болчихсон байхгүй юу. Жоохон шоучин моучин хүнд гарууд. Одоо нүүр амаа тэр гэхийн тэмдэггүй болтол ёстой нөгөө хуруугаараа авбал крем гэж мэдэгдэхээр тэгж буддаг болчихсон ш тээ.

Х -Хэнтэй нийлж байгаагаар чинь хэн болохыг чинь хэлээд өгье гэдэг чинь тэр байхгүй юу.

З -Харин тийн, хүнийг мэдье гэвэл найзыг нь шинж гэж тэ, тэгээд охидуудад бол үерхэж байгаа банди нар нь ч бас нөлөөлдөг юм даа... Миний хувьд бол амар зүгээр нэг их хүнтэй нөлөөндөө ортлоо үерхдэггүй болохоор...

Манай энэ хоёр эрэгтэй найз ёстой аймаар. Би чинь бас хааяа бандитай танилцаад үерхэнэ гээд тэгэхээр тэр хоёр алив бид хоёр танилцья, уулзья, харъя гээд. Эрэгтэй хүн эрэгтэй хүнээ ярилцаад л мэднэ гээд тэгснээ уулзаж ярилцаж байснаа, дараа нь өө бүтэхгүй шалиг юм байна. Айлгүй юм байна гээд л ккк, аймаар ш тээ хоёулаа. Ганц таалагдах юм байхгүй, би ч аан за гэсгээд л ккк. Тэгээд хэлчихээр сонин санагдаад таалагдахаа больж эхэлж байгаа юм чинь.

Х -Гэхдээ өөрийнхөөрөө байхгүй бол ч, чи лав энэ хоёр найзтайгаа байхдаа хүнтэй үерхэж суухгүй юм биш үү ккк.

З -Тнх, тэгээд нэг болох байх оо. Бид гурав их сонин найзууд байна уу. Хүмүүс заримдаа ууж идэхийн тулд найзлаад ч байгаа юм шиг байдаг л юм байна лээ...

Х -Чи оюутан уу?

З -Үгүй ээ.

Х -Нас чинь бол оюутан байх хавьцаа биз дээ?

З -Тийн ... би гэхдээ зүгээр сураагүй байхгүй юу. Юу гэхийн, сурах тийм дуртай биш гэх юм уу. Ер нь дэмий ном дэвтэр эргүүлж цаг үрж байхаар шууд л чаддаг юмаа сайн хийж сураад мөнгө олж байгаад дараа нь дуртай юмаараа сурья гэж бодоод л. Одоо эгчтэйгээ нэг бизнес хийж байгаа.

Х -За бараг тэр нь дээр биз дээ, дуртай юмаараа сурвал ядаж л амжилт гаргана биз дээ.

З -Тийн, за эгч энэ худалдаа хөгжлийн банкны хажууд шүү...

Х -Юу .............

З -ккк Яанаа таныг эгч гэчихсэн үү би, ёстой сорри. Би эртээр бас нэг таксины ахыг эмээ гээд дуудчихсан ккк уурлаад аймаар юм болсон шүү кккк. За баярлалаа баяртай ах.

6

3.Шар өнгөтэй хороолол их байгаа биз

Төв цэнгэлдэхийн хажуу замаас нэг залуу сууж СУИС ороод эргэж ирье гэлээ.

Замдаа найзтайгаа утсаар ярилаа. “Аан барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо гэнэ үү тэнд Мөөгий ах нэг бичиг өгчих гээд. Тиймэрхүү л хогийн хогийн ажилтай... орой  яахын чи гараад ирэхгүй юм уу за за ярья...” гээд тасаллаа. Энэ үед бид хоёр Баянгол хорооллын хажуугаар хойшоо чигээрээ төмөр замын гармаар гарч паркийн хажуугаар өгсөхөөр гэлдэрч байлаа. Залуу ийш тийш энэ тэрийг анзааран амандаа исгэрч явснаа “Ах та анзаарч байна уу, энэ шинэ баригдаж байгаа хорооллын байрнууд ихэнх нь шар өнгөтэй байгааг” гэлээ.

5

Х -Нээрээ тийм байх  шүү, яагаад тэгдэг юм бол.

З/залуу/ -Ах энэ чинь хамгийн хямдхан охор нь байхгүй юу. Бараан өнгөтэй болох тусам хамгийн их үнэтэй болдог гэсэн. Эдийн засгийн хэмнэлт бас энэ охор будганд байна аа ах минь. Тэрнээс бүгд л ийм формны шар болно гэж байхгүй ш тээ.

Х -Өө тийм юм уу, би чинь гайхаад байдаг байсан юм. Манайх чинь одоо азийн шар дагина гэж нэр авах гээд байгаа юм болов уу гээд ккк...

З -Юм бүхэн учиртай гэж. Байшингийн гаднах охор будаг хүртэл учиртай шүү. Бөөн мөнгөний ялгаа...

5

4. 80 хүргэж үзэх юмсан

Баруун 4 замаас хоёрхон буудал явчихья гэсэн дунд хэрийн насны эмэгтэй суугаад хэсэг бодлогоширч явснаа “энэ хавьд камер бий бил үү” гэлээ. Бид хоёр Цэцэг төвийн уулзвар орж явсан юм.

5

Х -Энд байгаа байлгүй дээ. Би ч нэг их анзаардаггүй ш тээ.

Э/эмэгтэй/ -Сонин. Намайг энэ зам дээр 80 км хүргэсэн гээд торгуулийн хуудас ирээд байх юм. Би чинь энэ бөглөөнд амиа яая гэж айж сандраад явж байхад чинь, юун 80 хүргэж давхих ккк.

Х -Чи тэгвэл нэг шүүлгэж тулгаж үзээч.

Э -Өө тэрнээсээ эсэн юм болж ажлаа алдах биз. Тэр хуудсан дээр нь нэг хэдэн утас байна лээ ерөөсөө авдаггүй юм билээ, шаал худлаа юм байна лээ.

Х -Гэхдээ л нэг шүүлгэж сэтгэлийн сэвээ гаргах хэрэгтэй байх аа.

Э -Харин одоо нэг зориглож байгаад энэ хавьд 80 хүргэж уулзвар гарч үзээд торгуулийн хуудас ирэх нь үү хардаг юм уу гэж бодоод л байна ккк. Уг нь нөхөр намайг энэ зун наадмаар моринд явахдаа нэг 80 хүргэж давхиж үзээрэй гээд байсан юм. Тэгсэн торгуулийн хуудас харчихаад гайхаад “пөөх чи чинь хэнтэйгээ давхиад, хэнээрээ машин бариулчихсан юм бэ” гээд хардах шахуу юм яриад ккк. Гэр бүл салах шахлаа ш тээ...

4

5. Ёооё, оюуны хөдөлмөрийг үнэлэхгүй байна

Модны хоёрын замаар гэлдэрч явтал зам дээр баахан хүмүүс бөөгнөрөн “чи ийшээ, би тийшээ” гээд л салцгааж байна. Тэр дундаас нэг махлаг настайвтар эмэгтэй нь над руу харж явах уу гэж дохилоо.

“За баяртай, маргааш ч би яаж магадгүй ээ ярья, за баяртай” гэсээр үдүүлж суусан эмэгтэй тун зовиуртай хөлөө зөөн сууж “Ёооё хөл нугарчих гээд” гэсээр хаалга хааж “Ачлал их дэлгүүр явна аа” гэлээ.

4

З/зорчигч/ -Өө энд нэг орчуулга хийдэг хүн болсон чинь өглөө 10-аас эхэлсэн сая дуусч байна. Одоо бараг 8 цаг болчихсон уу тэ. Гадаадын хүн ирээд хичээл заасан юм. Тэрийг нь орчуулаад зогссон чинь.

Х -Хөөх тэгж удаан зогссон бол мань хүртэл сөхөрч унана биз. Хэцүү ажил хийжээ тэ. Тэр хүмүүс нь баярлалаа гээд сүйд үү?

З -Өө тэд нар баярласан бол ч яахав. Та нэг хамт хоолонд ороодохооч гээд. Үгүй ээ, үгүй би хөл өвдөөд явлаа. Та нар хоолон дээр нэг их юм ярих гээд яах юм гээд. Өчигдөр хоолонд хамт яваад орчихсон чинь юу вэ, бүтэн 3 цаг яриад... Хятад нь ярина, тэрийг орос нь надад орчуулж ярьж өгнө. Тэгээд би оросоор ярьсныг нь монголдоо орчуулж ярьж өгнө. Тэгээд монгол нь нэг юм ярина. Танай гоо сайхны бүтээгдэхүүн тийм үү ийм үү гээд. Тэрийг нь би оростоо хэлж, орос маань цаашаа хятадаа орчуулж ккк, хачин суртэй ярина ш тээ.

Х -Дээр үеийн интернационал гэдэг шиг уулзалт болж дээ ккк, юуны сургалт юм бэ?

З -Эрүүл мэндийн бүтээгдэхүүний олон улсын компанийн хоёр жилийн ой болж байгаа юм. Тэгээд хоёр улсаас хүмүүс ирчихсэн. Нэг ирсэн дээр нь гээд л бужигнуулаад л байх шиг байна.

Х -Одоо тэр сүлжээний улс нь зөндөө л ирсэн байдаг юм байгаа биз дээ.

З -Аан тийн, хоёр хөл ёстой аймаар өвдлөө.

Х -Хоёр цаг зогсоход л хөл өвдөөд хачин болно.Та чинь бараг 10 цаг зогсчихсон юм байна ш тээ.

З -Гэхдээ зогсох яахав. Энэ сүлжээний бизнесийнхэн оюуны хөдөлмөрийг ерөөсөө үнэлж мэдэхгүй. Зүгээр л нөгөө тооцоо борлуулалтынхаа юманд улайраад байна уу гэхээс нөгөө бүтээгдэхүүний цаана яриа хөөрөөнд нь ямар их оюуны хөдөлмөр байх уу гэдгийг харахгүй. Тэгээд л нэг цэвэрлэгчийн цалин өгчихөөд  л тэрийгээ их юм өгсөн гэж бодоод л. Яаж хийж байна. Яаж хүн оюун тархиа зарж байна. Тэрийг харахгүй, тэр их харамсалтай юм. Тэгээд хэлэхээр та нэг дандаа ийм юм ярьж байдаг гээд. Үгүй тэгээд би энийг ярихгүй, өөр хэн миний өмнөөс ярих юм гээд... Тэгээд одоо энэний гэрээ контракт, сургалт судалгаа гадаад дотоод харилцаа бүгдийг нэг хүн дээр овоолчихсон. Тэгээд 550 мянган төгрөгийн цалинтай. Тэгсэн мөртлөө ийм арга хэмжээ уулзалт болохоор нэг дуучинд 2 сая төгрөг өгөөд 5 минут дуулуулна гэнэ. Ганц дууг. Тэр нь тэгээд ердөө ч сэтгэлд үлдэж байгаа юм байхгүй. Та нар хүнийг ингэж багашиг доош нь хий гээд би сая уурласан байхгүй юу. Би бас хагас хултар дуулчихдаг. Намайг бас мэдэх нь мэднэ. Гэхдээ ийм тасархай үнэлгээ гэж би ерөөсөө мэдэхгүй юм байна. Тэр одоо хашаа юм. Хөхөө шиг донгодож хэрээ шиг гуагладаг юм уу. Энэ 7 нотон дунд л дуугарч байгаа ш тээ. Норовбанзад гуай шиг дуулдаг бол яах вэ одоо болж байна гэхсэн. Юу юм бэ, адилхан гавьяат жужигчин ирсэн хоёулаа сайхан дуулдаг хүн байхад гавьяатад 300 мянгыг өгөөд нөгөөдөхөд нь 3 сая төгрөг өгөөд. Юмыг битгий ингэж хөөрөгдөж бай гэсэн байхгүй юу би. Тэгтэл би наад 3 сая төгрөгийг чинь би танайд 6 сар ажиллаж байж олж аваагүй байна. 6 сар цагаа барж ажиллаад аваагүй байна. Тэгэхэд 6 минут дуулаад миний хагас жилийн цалинг авчихаж байна. Тийм шударга байж болохгүй ш тээ. Авьяас, авьяас байлгүй л яахав. Гэлээ гэхдээ оюуны хөдөлмөрийг та нар тэгж доош нь хийж болохгүй гэсэн тэгэхээр л зовхи нь буучихдагийн сонин. Ер нь тэгээд хүний хөдөлмөрийг аль болох хямдхан авах гэсэн улс л байдаг юм байна ш тээ.

Х -Хэцүү юм байна. Нэг дуунд 3 сая.

З -Ном сонинд бичмээр сэдэв л дээ. Бас хятад хэлний орчуулагч, багш нар гээд тэд нар л гол ажлыг нь нугалж байгаа ш тээ. Хүмүүсийг нь сургаж байна, мэдлэгтэй болгож байна. Үнэлгээ нь аягүй бага.

Х -Мөнгө цалинг нь ер нь хэн нь гаргадаг юм бэ, энэ сүлжээг сайн ойлгодоггүй юм.

З -Нарийн яривал цаад төв компаниас мөнгө өгдөг юм байна лээ. Зун хятад хэлний орчуулагч хэрэг боллоо гэхэд хятадууд та нар хятад хэлний орчуулагчтай болооч ээ. Эндээс бид цалинжуулья. Сарын сая 500 мянгыг манайх өгье гэж захиа ирж байсан ш тээ. Тэгэхэд эд нар нь нэг оюутан хүүхэд 500 мянган төгрөгөөр аваад сая төгрөгийг нь өөрсдөө хармайлчихаж байгаа юм ш тээ. Аягүй муухай энэ чинь их том нүгэл. Өөрийнх нь хармайнаас гараагүй, тэр хүний оюуны хөдөлмөрийг үнэлээд өөр байгууллага мөнгийг нь гаргаж байхад 1/3-ийг нь өгчихөөд өөрсдөө авчихаж байна гэдэг хүний юмыг хулгайлж байгаатай, адилхан ш тээ.

Х -Хаа ч нэг юмыг ингээд аваад завшаад сурчихаж дээ. Бүтээгдэхүүнийхээ талаар л юм яриад байх уу?

З -Бас сүлжээний бизнесийн талаар бас сургалт явагдана. Сүлжээний бизнес хийж байгаа хүн ямар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх уу. Ямар зарчим баримтлах уу гээд их юм заана ш тээ. Бүхэл бүтэн мэргэжилтэн бэлтгэж байгаа. Уг нь сүлжээний бизнесийг тэгж хэн дуртай хүн цээжний багцаагаар хийдэг ажил биш л дээ. Манайхан л хэдхэн сургалтад суугаад би аягүй мундаг болчихлоо гээд баруун солгойгүй бураад байдаг болохоос. Тэр  нь маш хортой  байхгүй юу. Улсуудад буруу ойлголт өгөөд толгойг эргүүлээд хаячихдаг. Тэгээд хувь хүмүүс л хохирч байгаа байхгүй юу. Зөв ойлговол тэр гайхалтай юмыг чинь хүмүүс аль эрт хэрэглээд эрүүл мэндээ хамгаалаад дутуу гүтүү юмаа, нөхөөд болох юмыг чинь буруу ярьж хүмүүсийн итгэл үнэмшлийг үгүй хийгээд ... уг нь сайн давтагдашгүй юмнууд ирж байгаа ш тээ. Сүлжээг наймаа зарах л гэж ойлгоод байгаа юм.

Х -Тэр их сэтгэлзүйч хүн байх ёстой байх тэ?

З -Сэтгэл зүйгээс гадна маш өндөр ёс зүйтэй байж явах ажил байхгүй юу. Өндөр ёс зүйтэй хүн хийхгүй бол луйвар болж хувирдаг, хэцүү ш тээ. Ашгаас гадна хүмүүнлэг зорилгоо хангаж ажиллах ёстой байхгүй юу. Яахав зөв сайхан хийвэл тэр мөнгө нь дагаад орж ирнэ л биз. Ашиг авна л биз.

Х -Манайхан их хурдан мөнгөждөг гэж л ярьдаг даа. Доороо хэдэн дагагчтай болчихвол хэдэн доллар авдаг ч гэлээ.

З -Мөнгийг гол болгоод л байвал цаашдаа тэр бизнес нь угаасаа цаашаа явахгүй. Зөв хэрэглээтэй амьдралын зөв дэглэмтэй, хэрэглээд урт насалж болно гэдгийг л зөв ойлгуулахад хүмүүс аяндаа л авна ш тээ.

Х -Хүмүүс шахаа хийдэг улс л гэж ойлгоод байх шиг байдаг юм.

З -Тэгж ойлгож байгаа хүнийг буруутгаад яахав. Тэр тэгж ойлгуулаад байгаа хүмүүс л буруутай л даа.

Х -Би ч үнэндээ сүжиггүй шүү.

З -Би эхлээд бас тийм байсан. Өө сүлжээ дэмий гээд гэхдээ этгээд зан хөдлөөд. Миний зөрүүд зан тус болсон л доо. Би чинь үхэр жилтэй их зөрүүд. Хүн болохгүй гэсэн юмыг яагаад гээд барьж авах гээд байдаг юм ккк. Тэгээд энэ сүлжээний хүмүүсийг яагаад муулаад байдаг юм бол гээд. Тэгээд энэ рүү алхаад нэг хоёр жил л болох гэж байна. Энэ сүлжээний бизнес муу юм биш байна. XXI зууны худалдаа борлуулалтын нэг шилдэг арга юм байна. Яваандаа бүх бараа борлуулалтын 70 хувь нь сүлжээ болно гэсэн гаргалгаа ч байдаг юм билээ. Манайхан хамгийн гол нь хамрагдаж байгаа хүмүүстээ ёс зүй хийж өгөөгүй. Яаж ажиллах зарчмыг нь хэлж өгөөгүй байх жишээтэй. Сүлжээний бизнестэй байгаа юм биш. Аливаа юманд сайн муу байдаг болохоор мөнгөний пирамид гэж байх юм нь луйврын мөнгөний сүлжээний пирамид бий болчихсон. Тэд нар нь ингээд холилдож хутгалдаа бусдынхаа нэр хүндийг унагаачихсан байхгүй юу.

Х -Хүн элсүүлнэ гэж л яриад байдаг ш тээ.

З -Яахав дээ тэгэх л ёстой л доо. Гэхдээ тэрийгээ зөв ёс зүйтэй л хийх ёстой байхгүй юу... За ингээд зогсчих миний дүү.

Х -За за сайхан зүйл ярьж өгсөнд баярлалаа танд.

З -Аан ккк, нэг ч гэсэн хүн зөв ойлгосон бол яамай даа.

5

6. Намайг зараад өгөөч, ахаа

Тэди-гийн үүднээс 25 орчим насны өндөр туранхай хүүхэн суулаа. Таван шар явья гэж хальт хэлээд утсаараа оролдож гарав. Тэгснээ “та миний дугаар луу нэг залгаад өгөөч. Нэг утас авсан чинь шал ямбий юм авчихсан юм шиг байна аа” гэлээ. Би залгавал утас нь дуудаж байна. Хүүхэн ... за, энэ таны дугаар уу тэ.  Тээр... ингээд авч болохгүй юм. Тээр...

5

Х -Ямар утас юм. Түгжээг нь гаргаж чадахгүй байгаа юм болов уу?

З/зорчигч/ -Iphoe 4, харин тийн ингээд болдоггүй. Түрүүн болоод байсан юм. Одоо болдоггүй ээ.

Би уг нь дамаа таньдаг хүнээс гуйж байж хямд авсан байхгүй юу. Ёооё өртэй дахиад 250 мянгаар өр тавиад утас авчихваа гэж. Над шиг ийм хүн байдаг болов уу ккк. Одоо 600 мянгын өр байна даа. Яаж дардаг юм бүү мэд. Сая ээжийн байрны лизингд өгөх мөнгөнөөс өрөө өгөх шахаад тэслээ ш тээ ккк.

Х -Аан тэр болохгүй байх аа. Чи тэгээд ажил хийдэг биз дээ?

З -өө их аятайхан ажил хийж байсан чинь орон тооны цомхтголоор халагдаваа гэж.

Х -Өө тэгвэл ч өр дарах хэцүү болоод явчихна шүү.

З -Харин тийн

“...өө байна уу, би нөгөө сая утас авсан... байна аа, тийн Туулын найз. Хөөш энэ утас ерөөсөө цоож нь гарахгүй байна аа тийн. Нэг юм хэлээд л дуугараад байна. Тийн тэгсэн. Харин болохгүй байна. Одоо энд Бөмбөгөрийн хажуугаар явж байна. За тэгье чи өөрөө үзээд янзлаад өг тэгэх үү. Тэгэхгүй бол ямар ч сэтгэл ханамжгүй юм болох гээд байна аа, тийн ккк ... за за”

З -Ахаа хоёулаа буцаад Тэди орчихьё тэгэх үү?

Бөглөөнд эргэх хэцүү байсан ч яахав эргэлээ. Буцаад Гандангаараа өгсөж Гэсэр сүмийн баруун талаар гудмаар замдаа нийлж эргээд Тэди дээр ирлээ. Замдаа хүүхэн нэлээн юм ярьсан ба нэг жигтэй санал байгаагаа хэлэв.

З -Ах нээрээ надад одоо нэг 600 мянган төгрөг гаргаад өгчих хүн байвал яавал ч яамаар байна аа. Ангийнхаа нэг бандиас авчихсан чинь одоо бүүр ална хядна гэрт чинь очно гээд суулгадаггүй ээ.

Х -Яавал яана гэж юу гэсэн үг вэ?

З -...охидууд чинь тодорхой мөнгөн дээр тохироод нэг хүнтэй хэд уулзаад тэгээд болчихдог юм биш үү. Та тийм юм сонсоогүй юу?

Х -Гэхдээ тэгээд ирвэл тэгээд биеэ үнэлэгч болчихгүй юу?

З -Аан ямар олон хүнтэй унтаад яваад байгаа биш тээ. Нэг л хүнтэй үнэнч явах тухай ярьж байна ш тээ.

Х -Энэ их хүнд сэдэв байна аа.

З -Би нээрээ эмэгтгэй хүн өөрөө ийм юм яриад явж байлтай биш. Та намайг нэг үнэ хүргээд зуучлаад өгчихөөч ккк.

Х -За бүүр ккк, чи нээрээ яриад байна уу?

З -Нээрээ ш тээ, зүгээр л танд гэнэт хамаагүй юм аа яриад итгээд хэлж байна ш тээ.

Х -Чи тэгээд урьд нь тийм харилцаанд орж байсан юм уу даа. Хэцүү биш үү, хэдэн төгрөгөөр биеэ үнэлж байгаатай адил ш тээ.

З -Биеэ үнэлэх чинь өөр ш тээ ах минь. Тэр чинь бол ёстой балайр байнга л янз бүрийн хүнтэй унтаж хэвтэнэ. Аягүй бол зодуулж доромжлуулна. Би бол нэг тусалсан хүнтэйгээ үнэнч хэсэг байяаа л гэж байгаа юм.

Х -Хэсэг байя ккк.

З -За за та надаар тоглоом хийгээд байгаа юм уу. Би үнэнээсээ ярьж байна ш тээ.

Х -Үгүй ээ тоглоогүй, явуулаагүй. 600 мянган төгрөгийг төлөх өөр арга зөндөө л байна даа. Чи зүгээр үеийнхнээсээ нэг мөнгөтэй залуутай үерхээд мөнгө төгрөг зээлчихэж болно доо.

З -Худлаа ах минь тэгвэл гүнзгийрээд нэг хүний нууц амраг болж баахан заваарах юм болно. Тэрнээс энэ ээжийнхээ байрны мөнгөнөөс өгчихөөд ээждээ алуулж байсан дээр ккк ...За за эндээ та намайг хүлээж байх уу. Би утсаа үзүүлчихээд гараад ирье.

Хүүхэн Тэди орж хэсэг байгаад гарч ирлээ. “Ёооё царай хардаг утас байна. Нөгөөдөх аваад нэг юм дарсан чинь зүв зүгээр болдог байна ш тээ” гэсээр суув.

Х -Ашгүй дээ зүгээр л байвал. Үнэтэй утас аваад хулхи байвал ёстой шатна биз дээ.

З -Эд нар ч намайг хулхидахгүй л дээ. Манай найзын найз. Сая орсон чинь бас айлгүйтээд  “чамайг нөхөргүй гээд мөрий тавчихаад байж байна. Чи нөхөргүй тэ” гэчихжээ нэг нь.

Х -Тийм үү. Хөөш нөгөө 600 мянга чинь наана чинь байж байгаа юм биш үү ккк. Утас зардаг бол тэр хэрийн мөнгө байгаа даа.

З -кккк Өө худлаа энэ бацаанууд. Хүний юм түрээсэлсэн гарууд юу ч үгүй.

Х -За за тийм байж. Чи тэгээд ээжийнхээ байрны лизингийн мөнгийг бол үрээгүй биз дээ.

З -Үрээгүй ээ... байз юу билээ.... гээд баахан 20 мянгатын дэвсгэрт гаргаж ирээд тоолов. “За байз би чинь эндээс 15-ыг авсан гэдэг чинь... хэд билээ ах ?”

Х- 20-тоор бол 300 мянга юм биш үү.

З -Тийн... тэгээд...  за за зөв юм шиг байна. Манай ээж бид хоёр саяхан энэ байрандаа орсон байхгүй юу. Манай ах эгч нар ээжид авч өгсөн юм. Ээж тэтгэврээсээ үлдсэн лизинг нь төлж байгаа юм. Би ч бас ажилтай байхдаа төлөлцдөг байсан л даа. Одоо санаа зовоод байх юм аа. Мөнгө ч олж ирэхгүй.

Х -Чи урьд нь тэгээд хаана ажиллаж байгаад цомхтголд орчихсон юм.

З -.... агентлагт мэргэжилтэн байсан. Би уг нь ажилдаа сайн байсан ш тээ. Нэрээ бодоод хичээдэг байсан.

Х -Тэгээд одоо өөр ажил олж болно доо.

З -Өө зөндөө л хайж байна. Яг тулахаар бас ажил олддоггүй юм байна.

Х -Нэг ивээн тэтгэгчтэй болсноос ажилтай ханьтай болвол тэ.

З -ккк, та манай аав шиг ярьж байна даа. Яг үнэндээ ах түрүүн худлаа л маягласан байхгүй юу. Би тэгж чадахгүй ээ. Хувцсаа тайлаад оронд нь ч орж чадахгүй зугатаана. Би чинь яг тулаад ирэхээр ичимхий, гараад зугатаана.

Х -Тийм байлгүй дээ. Харахад л тиймгүй л байхын. Би гэхдээ итгэсэн шүү ккк.

З -Би чинь нэг хүүхэдтэй, ой гарантай хүүтэй.

Х -Өө тиймүү, аав нь яасан бэ?

З -Өө салсан. Бараг 7 жил амьдраад салав даа гэж.

Х -Нялх хүүхэдтэй байхдаа салчихсан юм уу?

З -Гэдсэнд байхад нь. Хадам ээжийн шургуу явсаар байгаад салж тарах шив дээ.

Х -Та хоёрын л амьдрал ш тээ, гүрийхгүй яасийн.

З -Өө тэгээд тархи угаана гэдэг чинь байдаг юм билээ. Аягүй дажгүй, мөнгөтэй хүүхэнтэй суусан ш тээ. Манай хадмын найзынх нь хүүхэн хүүхэд... инээдтэй бид хоёрыг амьдардаг байхад манайхаар ирдэг байсан ш тээ.

Х -Чи таньдаг байсан гэсэн үг үү?

З -Манай хадам манайд хоёр ч удаа дагуулж ирсэн. Би чинь тэгэхэд жирэмсэн. Одооных шиг ийм нарийхан туяхан байхгүй  ш тээ. Ёстой хормойгоо чирсэн юм байж байгаа юм чинь. Тэгэхэд манай нөхөр тэр хүүхэнд татагдсан байх аа.

Х -Магадгүй, гэхдээ чамд хайртай л гэсэн юм байгаа биз дээ?

З -Надаас ах л даа 5 ах. Одоо 32 гарч байгаа ш тээ. Тийм гоё залуу биш л дээ. Гэхдээ би хайртай байсан юм аа гэж.

Х -Чи ер нь их сонин амьдралтай юм аа тэ. Өөрөөсөө ах хүнтэй суугаад тэгээд тав зургаан жил болж байж хүүхэдтэй болоод тэгэнгүүтээ салчихдаг.Чи өөрөө но-той байсан юм биш биз.

З -Но-той байя гээд намайг гэрээс гаргадаггүй байсан юм чинь. Өөрөөс нь дүү залуу авгай авахаараа эрчүүд чинь тэгдэг гэсэн. Ёстой гэрээс гаргаж ганцааранг минь явуулахгүй ш тээ. Яг хошин шог дээр нөгөө Лхагваа нэг хүүхэн болоод ороод ирдэг шиг. Тэр нээрээ л яг шүү, хартай нөхрүүд гэж ямар байдаг гэж.

Х -Одоо тэгээд нөхөр чинь хүүхэд дээрээ ирж байна уу?

З -Өө ирээгүй л байгаа. Би ч яршиг гээд уулзуулахгүй байгаа юм. Хаашдаа миний дэргэд байхгүй юм чинь. Гэхдээ хааяа ярьдаг юм. Дээр нэг шөнө яриад би та хоёр дээрээ очмоор байна гээд яриад уйлаад байсан.

Х -Хэцүү юм тэ. Ийм юмыг яалтай ч юм. Одоо тэгээд ээжийнхээ хажууд нэг болоод л байна уу?

З -Манай ах эгч нар чинь мундаг аа. Одоо хагас бүтэн сайн болохоор бид хоёрыг булаацалдаад “хөөе такси бариад манайд ирж хоно” гээд. Миний хүүг ноолох гээд ккк.  Өө бид хоёр чинь маадгар хэн илүү мөнгө өгсөнийд нь очно гээд л ккк. Манай хоёр ч эгч хүүхэдгүй. Манайхан ер нь их сонин орой жирэмсэлдэг юм шиг байгаа юм. Би гэхэд 20-тойдоо хүнтэй суугаад 28 хүрч байж хүүхэд гаргаж байна ш тээ. Одоо миний дээдэх  эгч жоохон торниод ирэхээр нь хүүгээ бид хоёрт өгчих гээд л байгаа юм ккк. Өөрөө жирэмслэнэ гэдэгтээ бүүр итгэхээ байчихсан хөөрхий. Дунд нь хүү бид хоёр од болж байна аа гэж.

Х -Ах дүү сайтай байдаг чинь давуу тал шүү. Тэрнээс ганцаараа бол тэгээд л хүнд болоод ирнэ шүү.

З -Тнх. За нээрээ 600 мянгын өрөө яаж дарна аа. Өнөөдөр нэмээд зээлээр утас авчихсан гэж... Өглөө бушуухан энэ байрны лизингийн мөнгийг тушаая байз. Тэгэхгүй бол нэмээд өрөнд орчих гээд байна шүү ккк. Түрүүн ээжийг асуухаар нь тушаачихсан гээд хэлчихсэн. Банк чинь ёстой аймаар юм байна лээ ш тээ. Нэг хоног л өнгөрөнгүүт утасдаад, хүү торгууль яриад.

Х -Хэр их мөнгө үлдсэн юм бэ дээ.

З -Одоо 25 сая бий.

Х -Уг нь чи ажил хийвэл ядах юмгүй л болох юм байна даа.

З -Тнх. Манайх сансарт 2 өрөө байраа нэг өрөөгөөр солиод. Урьдчилгаа мөнгө ах эгч нийлж босгоод тэгээд бид хоёрыг энэ байранд оруулсан байгүй юу. Яс юман дээр надад л авч өгч байгаа юм л даа зайлуул. Нээрээ нэг ажил олмоор байна аа. Би чинь уг нь оффис ажилд сайн ш тээ. Агентлагт байхад намайг сайн л гэдэг байсан юм даа.

Х -Тэгвэл ажил олдоно оо сайн хай. Найзууддаа хэл.

З -Өө нээрээ, та түрүүний миний дугаарыг устгаарай. Түрүүн ярьсанд итгээд янз бүрийн хүнээр залгуулаад нөгөөдөх нь өөрийгөө зарах уу гээд ...ккк нээрээ одоо чинь аймаар шүү гэж. Танд яагаад ч юм итгээд баахан л юм ярьчихлаа.

Х -Юу гэж дээ арай ч бас.

З -аа тэгээд хэцүү хэцүү. Та утсаа өгч бай даа ах ..... /би утсаа өглөө / аан энэ байна. За ингээд өөрөө устггачихна аа. Яршиг хэн хэндээ халгүйн дээр гэж  тэ ккк.

Х -Устгачихсан уу. За за энэ нь зөв биз ккк.

З -За ингээд бууна аа. Хүүхдээ үнсэж үлгэж байгаад унтанаа гэж ...  за баярлалаа ах.

5

Залуухан ээж ийн тасралтгүй ярьсаар 5 шар дээр буулаа. Ярьсан нь үнэн бол 7 жил ханилсан ханиасаа жирэмсэн үлдээд өдий зэрэгтэй явахыг бодоход өөдрөг зоригтой бүсгүй шиг санагдлаа.

“Ажил олчихвол би алзахгүй дээ” гэсэн нь бараг үнэн байх. Тэр өөрийгөө зарах тухайд бол нээрээ тоглосон юм шиг билээ....

5

Үүгээр энэ удаагийн тэмдэглэлээ төгсөж байна. Ирэх баасанд эргэн уулзья даа. Бичсэн тэмдэглэлд минь санаа оноо дайж, цаг гарган уншиж суудаг та бүхэндээ баярласнаа дахин дахин хэлье. Бүгдэд нь ажлын амжилт хүсье...Баяртай манайхаан.

5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нэг ахыг эмээ гэж дуудаад аймар уурлуулсан ккк энийг уншаад үхэтлээ инээлээ
2014-05-19
хүрэл:
үа уншаад сайхан болчлоо эндүүрээгүй бол 80 хүргэдэг хүүхний тухай өмнө нь орчихсон сэдэв байх шиг ээ тиймүү хоовоон, мартсанаас мал мэнд үү бие сайн биз хорвоогийн эрээнийг хүргэхээс гадна эрүүл мэндээ сайн анхаараарай сэдвүүд сайхан байна аа нээрээ шар оохор хямд байдаг юм уу шар байшин олшроод байхаар нь гэгээтэй өнгө л гэж бодоод байлаа ш дэ
2014-05-14
tanaih yamar sonin yum be:
461- shorond gazriin tosnii gazriin zahiral asan nas barchihlaa tegehed tanai sited uunii talaar neg ch medeelel alga. manai huuli shuuh tsagdaa prokuror ter tusmaa avilgaltai temtseh gazar avilgaltai temtseh neriin dor helmegduulelt yavuulaad bna shuu dee ene talaar niitlel survaljlaga hiigeechee,
2014-05-14