Уурхайд дэлбэрэлт болж 157 уурхайчин амиа алдав

img

Туркийн нийслэл Истанбул хотоос холгүй орших Манис мужийн “14” гэх гүний уурхайд дэлбэрэлт болсноос 787 уурхайчин дарагдсаны 157 нь амиа алдсан гэж тус улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йилдызийн мэдэгдсэнийг “www.cbc.ca” онцлов. Аврагчдын мэдэгдсэнээр “Уурхайд осол гараад 14 цаг болоход нурангад дарагдсан 76 уурхайчинг өнөөг хүртэл гаргаж ирээгүй байна. Тэдний амьд, үхсэн эсэхийг мэдэх боломжгүй байгаа” гэжээ.

Осол Истанбул хотоос өмнө зүгт 250 км-ийн цаана орших “Сома” гэх суурин дахь уурхайн гүнд болсон байна. Дэлбэрэлтийн шалтгааныг цахилгааны утсанд богино холбоо үүсч түймэр гарч, нуранга үүссэн хэмээжээ. Тус улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан амиа алдсан уурхайчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, уурхайн эзэдтэй уулзахыг хүссэн гэж “Turkish TV” мэдээлэв.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14