Амралтын өдөр хуримын үзэсгэлэн худалдаа болно
Монголд анх удаа Хуримын үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 17, 18 буюу ирэх амралтын өдрүүдэд Туушин зочид буудалд болно. Үзэсгэлэн худалдаанд хуримын бүхий л үйл ажиллагаа нэг дор төвлөрөх гэнэ. Хурим зохион байгуулагчид, энтертайнмент компаниуд, даашинз, хүрэм, үсчин, гоо сайхны салонууд, машин түрээс, дүрс бичлэг, хуримын бялуу урлаачид нэгэн дор цуглах юм байна. Мөн энэ үеэр хуримын даашинз, хүрэмний шоу үзүүлбэр болох аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ