Авто худалдааны цогцолборыг сонирхогчдын анхааралд

img

Авто машин худалдааны бүхий л үйлчилгээг нэр дор төвлөрүүлэх “Авто худалдааны цогцолбор”-ыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд барихаар болсон. “Авто худалдааны цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөжээ. Нийт 278562 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээ, албан контор, авто экспогийн барилгын зориулалттай баригдах 23 объектийн дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын асуудлыг бие даасан эх үүсвэр барьж байгуулах, дэд станц байгуулах, шинэ суваг татах зэргээр шийдэх бөгөөд цогцолбор руу хүрэх авто замын хөдөлгөөнийг Сонсголон, Товчоо, Өвөрхангай, Дархан, Найрамдал, Нисэх, Яармагийн замуудаас гадна шинээр баригдах хурдны замтай шууд холбогдож байхаар төлөвлөсөн тул авто замын ачаалал үүсэхгүй байх давуу талтай.
18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогоор авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад захиалгын давуу эрх олгож өнөөдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд гэрээ хийнэ. Харин 06 сарын 02-ноос эхлэн нээлттэй захиалга авах буюу сонирхсон иргэдтэй зогсоол эзэмших “Авто зогсоол захиалан бариулах гэрээ”-г байгуулна. Гэрээг Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т хийх бөгөөд 70140011 утсаар лавлах боломжтой аж.
АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР  ОНӨААТҮГ-ААС АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ
:
Нэг. Зорилго  Энэхүү журмын зорилго нь  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон  авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.
:
Хоёр. Нийтлэг үндэслэл
  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг  хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  2. Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу  байгуулна.
:
Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт
  1. Захиалагч нь  авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.
  2. Төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
  3. Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.
  4. Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.
  5. Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь  өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний  чанар хариуцлагыг бүрэн хариуцна.
Дөрөв. Бүрдүүлэх материал
  1. ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний  хуулбар /нотариат хийлгэсэн/
  3. Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/
  4. Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа  нотлох бичиг баримт
  5. Авто зогсоолын кадастрын зураг
  6. Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
  7. Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг
  8. Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgls:
4sayar avna tegeed bas sar bur mongo tolno yu yariad b gaa xulgaichuud ve ard tumniig shulj xanadaggui * nar ve zugeer bolood b gaa yumiig
2014-05-14
үнэтэй :
үнэтэй үнэтэй бат үүл хэд нугалж ашиг олно
2014-05-14
үнэн:
20 машин зарах талбай л 100 сая ., маш өндөр үнэтэй юмаа !!!!!!!!!
2014-05-14
монгол хүү:
мөнгөө алдваа хүмүүсээээээ
2014-05-14
19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14
болгоомжтой бнуу:
хувь хуны газар дээр авто уилчилгээ явуулахгуй зехен худалдааны тевд авто чигэллээр уйл ажилгаа явуулахыг зевшеерех юм бна лээ тэнд газар худалдаж авах буюу херенге оруулбал шатах юм бналээ шуу
2014-05-14
болгоомжтой бнуу:
хувь хуны газар дээр авто уилчилгээ явуулахгуй зехен худалдааны тевд авто чигэллээр уйл ажилгаа явуулахыг зевшеерех юм бна лээ тэнд газар худалдаж авах буюу херенге оруулбал шатах юм бналээ шуу
2014-05-14
зочин:
 дэргэд нь 1га газар байна. хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
2014-05-14
зочин:
 дэргэд нь 1га газар байна. хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
2014-05-14
зочин:
 дэргэд нь 1га газар байна. хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
2014-05-14