Канад эмэгтэйчүүд барьцаалагдсан охидыг сулла гэв
Канадын 5000 гаруй эмэгтэй Ерөнхий сайд Стивен Харперийн дэмжлэгтэйгээр Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гарт орсон 200 гаруй сурагч охидыг суллахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай www.cbc.ca мэдээллээ. Ерөнхий сайд “Боко Харам”-ын удирдлагуудад хандаж “Арчаагүй эр хүн эмэгтэйчүүдийг уйлуулдаг. Яг одоо охидыг сулла. Шаардаж байна. Нигерийн Засгийн газарт туслалцаа үзүүлж, охидыг аврахад дэмжлэг үзүүлэх болно. Амлаж байна” гэж хэлжээ.
“Охидыг сулла” эсэргүүцлийн жагсаалд оролцож буй эмэгтэйчүүд гартаа “Сулла, охидыг сулла”, Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг эсэргүүцэж байна” гэх лоозон барьцгаасан бол хэсэг эмэгтэй АНУ-ын элчин сайдын яамны гадна “Обама амласандаа хүр” хэмээн хашгиралдаж байжээ.
Обамад өнгөрсөн долоо хоногт хулгайлагдсан охидын гэр бүл хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл Америк ямар ч аврах ажиллагаа явуулахгүй байгаа юм. Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Парис хотод 17 орны төрийн тэргүүн нартай “Боко Харам” бүлэглэлд хулгайлагдсан охидыг аврах асуудлаар хуралдаан зохион байгуулах билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ