Нийслэлийн өмчийн их сургуултай болно

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар тус сургууль нь хотын нэрэмжит сургууль байхаас гадна, нийслэлд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, нийслэлээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн туршилт,  судалгааг хийдэг байхаар  санал  солилцжээ. Уулзалтын үеэр Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит  Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хотын дарга мэдэгджээ.

.

Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.

.

Мөн МУИС-ийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Одоогоор тус сургууль нь Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхимтэй бөгөөд  150 гаруй багш, 50-иад ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутан сурагчтай үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд сургуулиа улам өрөгжүүлэн, нийслэлийн нэрэмжит сургууль болох хүсэлтээ сургуулийн хамт олон хотын удирдлагуудад илэрхийлжээ. Тиймээс тэдний хүсэлтийн дагуу энэхүү сургуулийн бааз суурийг түшиглэн нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулахаар судалж, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан байна.

:

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
alivaa uls moskvagiin,beejingiin, tokiogiin geed surguulitai baidag. harin manai niisleliin neriig solongosiin shashni surguuli ashiglahiig sanaarhaj zahiin hajuud tomoos tom hayag hadchaad heev neg suuj bna. undesnii surguuli ni niisleliinhee nereer baisan ni deer zov bat-uuliig demjij bna. ene hun chin hotoo ezentei bolgoj baigaa shuu. amjilt
2014-05-15
дипломын хавтас:
одоо сургуулиар яах гээ юм бол?урд сургуулиуд ньхунд ямар ч егеежгуй байхад.энэ олон дээд боловсролтой гэгдэх хумуус нь ажилгуй, ажил хийх мэдлэггуй мертее дээд боловсролын дипломтой. естой гайхаад барамгуй юм чинь энэ байж байхад, батуул багш мэрэгжилтэй болохоороо сургуульд хайртай байх л даа.дипломын хавтас болсон мэдлэг боловсролгуй хумуусээ цэгцэлж авбал дээргуй юу?
2014-05-14