Кейт Мосс ханхүүтэй болзохыг хүсэв
Их Британий угсаа залгамжлах ханхүү Уильям өчигдөр “Марсдон” цайздаа урлаг спортын оддыг хүлээн авч, уулзсан юм. Энэхүү арга хэмжээнд загвар өмсөгч Кейт Мосс, “Оскар”-ын шагналт, жүжигчин Кейт Бланчитт, Эмма Уатсон болон Хятадын нэрт жүжигчин Зень Зиюу гэх алдартнууд оролцсон аж.
1
Ханхүү хүрэлцэн ирсэн хүмүүст талархсанаа илэрхийлж, бүх зочинтой биечлэн уулзсан байна. Тэрбээр Зень Зиюутэй уулзаж байхад загвар өмсөгч Кейт Мосс ханхүүгээс нэг зүйлийг гуйсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Кейт Мосс ханхүүд хандаж “Хэрвээ та зөвшөөрвөл надтай болзооч. Та үнэхээр сайхан залуу юм. Гүнгийн ахайтан Миддилтонд бага зэрэг атаархаж байна. Энэ болзоо бид хоёрын нөхөрлөлийн эхлэл болог” гэж хэлжээ.
Уильям загвар өмсөгчийн саналыг бодож үзэхээ амлаж, “Надтай найз болохыг хүссэнд баярлалаа. Би үргэлж загвар өмсөгч найзтай болохыг хүсдэг байсан. Ханхүү Харрид хэлбэл тэр ч атаархах байхдаа” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ