Краматорскт долоон цэрэг амиа алджээ
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк “Ukraine agency”-д ярилцлага өгөх үеэрээ Украины армийн долоон цэрэг Краматорскт амиа алдсан гэжээ. Дээрх халдлага Украины Краматорскын ойролцоо болсон байна. Цэргүүдийн эсрэг зэвсэгтэй 30 гаруй хүн дайрсан аж. Энэ үеэр босогчдын нэг нь газар дээрээ амиа алджээ.
а
Барууныхан Засгийн газрыг босогчид, салан тусгаарлагчдын эсрэг шийдвэртэйгээр ажиллах ёстой гэж үзэж байна. Донецкийг бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтносон бүс гэж зарлан Бүгд найрамдах Донецк улс гэж нэрлэсэн юм. Үүнийг АНУ, Украин, Европын холбоо хууль бус гэж үзсэн. Украины Батлан хамгаалах яамны мэдэгдэж байгаагаар “Босогчид хуягт тээвэрлэгч, байлдааны автомат буу, гранатаар зэвсэглэсэн байсан” гэжээ. Өчигдөр Донекцийн салан тусгаарлагчид тусгаар тогтнолоо зарласан тул Засгийн газрын цэргүүд газар нутгийг нь орхин гарах ёстой гэж мэдэгдсэн юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ