Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүллээ

img

Өнөөдөр баруун   зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх бол цаашид нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид ард иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ҮХААЯ-аас онцгойлон анхаарууллаа. Хаврын улиралд байгалийн гэнэтийн үзэгдэл гарч цасан болон шороон шуурга шуурах, үер бууж хүн эндэх, мал хорогдох аюул өмнө нь гарч байсан тул малчид ард иргэд тогтмол цаг агаарын мэдээг сонсч, малаа бэлчээрлүүлэх шаардлагатай байна.

а

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 5 дугаар сарын 15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох аж. Салхи лхагва, пүрэв гарагт говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метрт хүрч шороон шуурга шуурна. Дээрх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

а

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ