Дугуй түгжигч ашиглах журмыг хэлэлцэнэ

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 05 дугаар сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар Балансаас балансад шилжүүлэх тухай  /СХД-ийн 1 дүгээр хорооны Буянт манал өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх/, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, дугуй түгжигч ашиглах журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ