Путины хятад "хувилбар" түүнтэй уулзахыг хүсчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 20-нд БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон юм. Тус уулзалтын үеэр Путины хятад ихэр түүнтэй уулзаж, хамт зургаа авах хүсэлтэй буйгаа “Синьхуа” агентлагт ярьжээ.
а
Путинтай тун адилхан Лоа Янпонг гэгч нь тус улсын Гуандон мужид амьдардаг аж. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийг Хятад улсад айлчилна гэдгийг мэдсэнийхээ дараа Шанхай хотын олон улсын нисэх буудалд байрших зөвшөөрөл хүсч, нисэх буудлын удирдлагуудтай уулзаж эхэлжээ.
ө
Лоа Янпонг “Манайхан намайг Путин гэж дууддаг. 2005 онд Оросоос хоёр жуулчин Гуандон мужид амрахаар ирж байсан юм. Жуулчид намайг харснаа Путин, Путин хэмээн дуудаж, хамт зургаа авахуулахыг хүссэн. Дараа надад Путины зургийг үзүүлэхэд би өөртэйгээ адилхан хүн Орост, тэр тусмаа Ерөнхийлөгч гэдгийг мэдээд цочирдож билээ” гэжээ. Си Жинпин Путиныг Шанхай хотноо хүлээн авч уулзах юм. Тус уулзалтаар Орос, Хятадын худалдаа эдийн засаг, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллах хэлэлцээр хийж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд буй.
а
Хятадын хэвлэлүүд Орос Хятад төөрөлдсөн ихрүүдийн уулзаж буй торгон агшинг авахаар Шанхай хотын олон улсын нисэх буудалд байрлаж эхэлжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ