АН-ийн бүлгийн шийдвэрийг Байнгын хороонд танилцуулна

img

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. АН-ын бүлгийн хуралдаанаар Х.Баттулга сайдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн шийдвэр хэрхэн гарсан талаар тус бүлгийн гишүүд мэдээлэл хийсэнгүй.

fd

Харин 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр мэдэж болно гэсэн хариултыг өгсөн юм. Байнгын хороо үргэлжлэн хуралдах байсан ч 15.00 цаг эхлэхээр болж хойшиллоо.

s

Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн нутгийн удирдлагуудтай хийх цахим хурлыг өнөөдөр хийхгүй боллоо.

das

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ