Х.Баттулгын асуудлыг хэлэлцэж байна

img

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. ҮХАА-н сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа бөгөөд түүний хүсэлт ийн байнгын хорооны гишүүдийн хэлэлцүүлэгт орлоо.

а

Байнгын хорооны гишүүд Х.Баттулга сайдаас асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Х.Баттулга сайдыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэсэн хариултыг өглөө. Асуулт хариулт цааш үргэлжилж байна.

а

Дашрамд дуулгахад Засгийн газраас түүнийг сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа юм.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huselteeree albanaas tatgalzsan huniig dahij erunhii said buu hel saidiin alband tomilohoo bolimoor baina
2014-05-14