Ким Чен Ун хувийн онгоцоо танилцуулав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хувийн “Russian IL-62” онгоцоо танилцуулсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Тэрээр энэ сарын 10-ны өдөр тэргүүн хатагтай Ли Сол Жүгийн хамт “Янггангду” нутагт байрлах агаарын довтолгооноос хамгаалах ангид зочилж, цэргийн өдөр тутмын сургуулилттай танилцах үеэрээ ийнхүү шинэ онгоцоо хөлөглөж иржээ.
Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдэгдсэнээр “Ким Чен Ун төрийн эрхэнд гарсныхаа дараа хувийн онгоц хийлгэхээр Оросын “Air Force One” компанид захиалга өгсөн гэв. “Russian IL-62” онгоц энэ сарын эхээр Оросоос нийслэл Пхеньянд газардсан” гэв.
Ким Чен Ун эхнэр болон төрсөн эмэгтэй дүү Ким Ён Жинтэй хамт цэргийн албандаа амжилт гаргасан цэргүүдэд шагнал гардуулж, хүндэтгэлийн зоог барьсан тухай www.kcna.co.jp мэдээлэв. Тус агентлаг Ким Чен Ун Орос улсад “Russian IL-62” онгоцыг захиалгаар хийлгэсэн гэдгийг баталсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ