Сумын чуулган Хэнтий аймгаас эхэлнэ
Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өнөөдөр боллоо. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Д.Анхбаяр нар оролцож, орон нутаг дахь намын удирдлагуудтай уулзав.
а
Энэ удаагийн видео хурлаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар аймгийнхаа удирдлагуудад удирдамж, чиглэл өгсөн бөгөөд тэдний санал бодлыг сонсчээ. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж энэ онд 331 сумаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Намын байгууллагуудаас гаргасан саналын дагуу “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэгт Ардчилсан намын анхан шатны намын бүх гишүүд, сум орон нутгийн иргэд хөдөлмөрчид, сонгуулийн насны сонгогч бүр оролцох бөгөөд сум бүрээс дэмжигч гишүүд хамрагдах юм.
а
Тус сургалт хэлэлцүүлэг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сумдаас эхлэх бөгөөд орон нутгийн намын гишүүдийг идэвхжүүлэх, сургалтанд хамруулах, чадавхжуулах, анхан шатны намуудын эв нэгдлийг сайжруулж уялдаа холбоог бэхжүүлэхээс гадна туршлага солилцуулах юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ