Сахалтай бүсгүй брэнд болов

img

“Eurovision” наадмын ялагч Кончита Вурст гэх трансжендер оролцогчийн дүр төрх алдартнуудаас дутахааргүй брэнд болж, Австрийн гудамжаар хаа сайгүй түүний гэрэл зургийг байршуулжээ. Германы хүнсний “OE24” гэх дэлгүүрийн лангуун дээр Кончита Вурстийн хөрөгтэй хиам, өргөн хэрэглээний бараа худалдаанд гарч эхэлсэн тухай “wiwibloggs.com” мэдээллээ.

Худалдан авагчдын хамгийн их анхаарал татаж буй хүнс бол гахайн махан хиам аж. Тус хиам нь дээр “Австрийн сахалт хатан” хэмээн өргөмжлөгдсөн Кончита Вурстийн хөргийг шигтгэж, идэхэд тохиромжтой болгосон аж. Тус брэндийг үйлдвэрлэгчид зайдасныхаа нэрийг “Conchita Wurst” гэж дуучны нэрээр нэрлэж, шинэ брэндийнхээ нээлтэд Кончита Вурстийг урьсан байна. Харин дуучин “Миний нүүр царай ямар өвөрмөц гэдгийг өнөөдөр л мэдлээ” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сөнөж байгаа эргүү малнууд, дандаа гаж юм сонирхож байдаг, тэрнийгээ хөгжил, мода гэнэ
2014-05-14