Миранда Керр “Swarovski”-ийг Сурталчилна
Сахиусан тэнгэр Миранда Керр “Swarovski” брэндийн хавар, зуны коллекцийн нүүр царайгаар тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Британий нийслэл Лондон хотод өнөөдөр “Swarovski” брэндийн зуны гоёлын албан ёсны танилцуулах арга хэмжээний үеэр тус брэндийн дизайнер График Донн хэвлэлийхэнд шинэ нүүр царайгаа танилцуулжээ.
“Swarovski” брэндийн удирдлагууд Мирандатай гэрээ байгуулахын тулд 100 сая ам.доллар төлсөн байна. Тэрбээр гэрээнд заасны дагуу гурван сарын турш хамтран ажиллаж, 11 реклам болон дэлхийн 27 орноор шинэ брэндийг сурталчлах аялал хийх аж. Миранда Керр 2012 онд тус брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ