Х.Баттулга: Сү.Батболдын засгийн газар мөнгө өгөөгүй
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүний ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг өчигдөр УИХ-ын даргад Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хамтарсан хуралдаанд 26 гишүүн ирснээр 14.35 цагт эхлэж, 15.45 цагт өндөрлөлөө. Гишүүдийн 14 нь ажлаа хүлээлгэн өгөх саналыг нь дэмжин гар өргөснөөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр болов. Ингээд гишүүдийн маргаан мэтгэлцээнтэй өрнөсөн хамтарсан хуралдааныг тоймлон хүргэж байна.
й
Хуралдааныг Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн танилцуулсан. Танилцуулгын дараа гишүүд Х.Баттулга сайдаас асуулт асууж хариулт авав.
ыб
Ж.Энхбаяр: Х.Баттулга сайд ямар шалтгаанаар албан тушаалаа өгөх шийдвэр гаргав. АН-ын хоорондын зөрчил тэмцэл, улстөрийн асуудлаас болсон уу аль эсвэл сайдын ажил давхар хаших хүнд байна уу?
й
Х.Баттулга: Асуудал тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн. Гэвч дэмжигдээгүй. Тиймээс өөрийн үзэл бодлоор ҮХАА-н сайдын ажлаа өгч байна. Сайдын ажлаа өглөө гээд ҮХААЯ-ны хийж хэрэгжүүлсэн бүхнээ орхихгүй. Засгийн газрын ажлыг дотроос нь биш гаднаас нь шахаж ажиллана.
й
Ж.Энхбаяр: Улс төрд хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөртэй чинь холбоотой Аж үйлдвэрийн паркын асуудал, Төмөр замын асуудал гээд олон ажил яригддаг. Гэтэл энэ бүхнээ бүрэн шийдвэрлээгүй байж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээнд ажлаа өгч байна гэдэг нь зөв үлгэр дууриал уу?
й
Х.Баттулга: Монгол Улсад төмөр зам хэрэгтэй. 2010 оны зургаадугаар сарын 23 ны өдөр Төмөр зам барих асуудал УИХ-аар батлагдсан ч 2013 онд анхны хөрөнгө оруулалт болох 55 сая ам.доллар орж ирсэн. Үүнд Сү.Батболдын засгийн газар мөнгө өгөөгүй гэдгийг мартаж болохгүй. Бодлогыг хэрэгжүүлэх явцад 255 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Тэр ажил явдагаараа явж байгаа. Нам намаараа талцдагаас ажил урагшладаггүй. Сайншандын аж үйлдвэрийн хувьд урьд нь хийсэн хийгээгүй гэж бие биенээ тавлаад байх шаардлагагүй. Түүхий нүүрс, төмрийн хүдэрийг бид гадагш нь шууд гаргаад байж болохгүй. Надаар овоглогдсон энэ ажлуудыг би үргэлжлүүлээд явна. Хариуцлага ярина гэвэл хариуцлагаа үүрээд явна.
й
Ч.Сайханбилэг: Ж.Энхбаяр гишүүний асуултад Х.Баттулга сайд хариултаа өгчихлөө. Гэхдээ таньд хандаад хэлэхэд бие биенийхээ гал тогоо руу өнгийж, танай намын дотоод маргаан, хагарал зэргээр улстөрийн соёлгүй үг үйлдэл гаргалаа гэж харж байна.
й
С.Бямбацогт: Та ер нь сайд байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэх вэ?
й
Х.Баттулга: Би ер нь бага ярьж ихийг хийх гэсэн зарчимтай хүн. Ажлаа мэдэхгүй, үйл ажиллагааг дэмжихгүй сайд гэж байхгүй. Хөдөө аж ахуйн бирж гэхэд малчдад хамгийн их хэрэгтэй аижл болж чадсан. Дурьдвал олон хийсэн.
й
Н.Батцэрэг: 2012 оны Сонгуулийн дараа “Шударга ёс эвсэл” Засгийн газартай хамтран ажиллах зөвшилцлийн үеэр та бид энэ улс эх орны тьухай их олон зүйлийг ярьж байсан. Гэтэл хоёр жил болоод замын дундаас явах гэж байна. “Давхар дээл”-ний шалтгаанаар ажлаа өгөх гэж байна гэлээ. Ер нь нийгэм улс төрийн тогтолцоог хэрхэн дүгнэж байна вэ?
ый
Х.Баттулга: Нийгэм улстөрийн тогтолцоог би шүүмжилдэг. Түүнийгээ давхар дээлний асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж байна. Засгийн газраас гарлаа гээд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхгүй гэсэн үг биш ээ.
й
Асуулт хариултын дараа гишүүд саналаа хэлсэн.
й
Ц.Нямдорж: Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болонгуут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, хариуцлагаас зугтааж байгаа юм, наадах чинь. Ийм л нөхөр. 2011 онд Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахад Х.Баттулга эхэлж мэдэгдэл хийх гээд байсан учраас Н.Алтанхуяг өрсөж түрүүлж, гарахаа хэлсэн. Сайдаар ажиллах хугацаандаа мөн ч олон муу юм хийсэн дээ. Хувийн компани өөрсдөө хөрөнгөө гаргаад, эрсдлээ үүрээд төмөр зам барих гэж байхад нь хууль бус гээд болиулсан. Одоо гэтэл Чингис бондоос мөнгө гаргаад төмөр зам тавина гэнэ. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллах хугацаандаа олон юм хийсэн тухай ярьж байна. Тэгж яривал тэр Хөдөө аж ахуйн бирж байгуулах асуудлыг Т.Бадамжунай сайд байхдаа хуулийн төслийг нь надаар засуулаад УИХ-аар батлуулж байсан юм. Чиний сайд байхдаа хийсэн ажил гэвэл 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлүүлсэн явдал. Монгол Улс буудайгаа 100 хувь дотоодоосоо хангадаг байсныг чи ажил аваад унагасан. Тэр ийм л хүн. Удахгүй үнэн нүүр царай нь ил болно. Х.Баттулгын тарьсан олон олон балгийг ард түмэн үүрнэ. Засгаас зайлж байгаад чинь баярлаж байна.
й
Х.Баттулга: Та Хууль зүйн сайд байсан хүний хувьд намайг бүх шатны шүүхээр шалгуулах эрхтэй. Хэлсэн үгэндээ эзэн болоорой. Намайг яаж ч гутааж болно. Зайсанд таныг түрээсийн байранд амьдардаг гэж хэлснээс хойш өс саначихсан хүн шүү дээ.
й
С.Дэмбэрэл: Аливаа асуудлыг бодитой үр дүнгээр шийдэх хэрэгтэй. Х.Баттулга сайдын ажил муу байсан эсэхийг судалж үзлээ. Статистикийн ерөнхий хорооноос гаргадаг мэдээллээс харахад түүний хариуцсан салбартай холбоотой бүх үзүүлэлт сайн байна. Гэхдээ сайд ганцаараа хийгээгүй яамны хамт олон хийсэн.
й
Б.Бат-Эрдэнэ: Сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан асуудалд ярих юм алга. Улс эх орны эдийн засаг болохоо байлаа. Бараа бүтээгдэхүүнйи үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Баячуудад эдийн засгийн энэ өөрчлөлт мэдрэгдэхгүй ард түмэнд хүндээр тусаж байгаа. Орой болгон ард түмний амьдрал сайн байна гэж хэлж байгаа ч үнэ гэдэг тэнгэт хадчихаад байна.
й
Д.Ганбат: Хүнийг хараар будна гэхэд арай л хэтрүүлж байна. Өнгөрсөн 24 жилийн түүхэнд сайд нь ажлаа өгдөг жшээ хаана байна. Баянхонгор аймагтаа ч их юм хийсэн хүн. Өмнө гадаадын жуулчинг Хархоринг үзүүлэх гэж ямар асуудал үүсдэг байлаа. Одоо хотоос хэдхэн км-ийн цаана Чингис хааны хөшөөт цогцолбортой болж гадаад, дотоодын иргэдийн нүд хужирлаж байна. Монгол Улс түүхэндээ 200 жил Манжийн дарлалд байсан. 70 жил Зөвлөлт холбоот улс буюу Оросын мэдэлд байсан. 20 жил МАН-ын эрхэнд байсан. Хоёрхон жилийн дотор өргөс авсан мэт бүхнийг сайхан болгож чадахгүй. “Ухаалаг төр”-ийн хүрээнд сайд зөв шийдвэр гаргалаа. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлгүй байдаг гэдэг. Зүтгэсэн хүндээ ээлтэй байх болтугай.
й
Ц.Дашдорж: Аливаа зүйлд бодитой хандах хэрэгтэй. Өмнөхөө үгүйсгэж өөрийгөө дөвийлгөх нь зохисгүй. ХАА-н салбарт 2008-2012 оны үед Т.Бадамжунай сайдын үед харин ч их юм хийсэн. Хамгийн их бодлогын баримт бичгүүд гарсан. Сүүлийн хоёр жилд л хийсэн мэт ярьж болохгүй.
й
М.Зоригт: Сайд Х.Баттулгын хувьд салбар хариуцсан хугацаандаа хийсэн бодитой ажлууд бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ мэдүүлсэн нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний алба давхар хашиж болохгүй гэсэн өөрийнх нь итгэл үнэмшилтэй холбоотой. Үүнийгээ ч өөрөө хангалттай тайлбарласан. Тиймээс хийсэн ажлыг нь үнэлэх ёстой.
й
Д.Сумъяабазар: Өнөөдөр зөвхөн Х.Баттулга сайдтай холбоотой асуудал яригдаад байна гэж бодож болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль болон, хариуцлагагүй сайд нарыг хариуцлагатай болгох гэж ийм үйлдэл хийж байгаа гэж ойлгож байна. Долларын монгол төгрөгтэй харилцах ханш 1818-д хүрлээ. Гэтэл ам.долларыг төсөвт 1384 гэж тусгасан сайд нарт хариуцлага тооцохгүй юм уу? Үүнийг л хариуцлагатай болгоё гэж байгаа юм биш үү! Энэ засаг төр ард түмний амьдралыг самарч дууслаа. Энэ улс орон сүйрлээ. Хөдөөгийн малчдаа яаж дэмжих гээд байгаа юм, баялаг бүтээгчдээ яаж дэмжих гээд байгаа юм?, Засаг дампуурч гүйцлээ.
й
Ж.Энхбаяр: Огцруулж болохгүй. Ялнаас нь чөлөөлж болохгүй. Хариуцлагатай ажлаа хийж дуусгах хэрэгтэй.
й
А.Тлейхан: Давхар дээлний асуудлыг Засгийн газар дотроос биш гаднаас шүүмжлэх нь зөв зүйтэй. 2008-2012 онд хамтарсан Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт -1.3 хувьтай байсныг 17 хувь хүргэж чадсан. Ингэснээр эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харуулсан. Тэгтэл 2012 онд дарангуйлж олонхи түрээ барьж засаг барьсан ч хоёр жилийн дотор яаж яадахгүй гэдгээ батлан харууллаа.
й
Ийнхүү байнгын хороодын гишүүдийн дунд ширүүхэн яриа өрнөн маргалдаж, мэтгэлцсэний эцэст Байнгын хорооны дарга Г.Баярсайхан гишүүдийг нэг нэгнийхээ үгийг тэвчээртэй сонсож, ёс зүйтэй байхыг анхааруулсан. Харин Г.Баярсайхан гишүүдийг нэрсийг дуудах үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “аваргаа” хэмээн онцолсон нь таалагдаагүй бололтой багагүй бухимдаж харагдсан. Хуралдааны төгсгөлд хамтарсан байнгын хуралдаанд оролцогч гишүүдийн саналыг хурааж, 26 гишүүний 14 нь дэмжсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар Х.Баттулга сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ