Х.Баттулгыг чөлөөлнө, харин Х.Тэмүүжинг огцруулах уу

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх гэж байна. Энэ өдрийн хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. ҮХАА-н сайд Х.Баттулга өөрөө хүсэлтээ өгч, Засгийн газар болон байнгын хороод түүнийг сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа.

а

Харин Хуульзүйн сайдын хувьд, түүнийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан. О.Баасанхүү гишүүний хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, хойшлуулсан билээ. Харин өнөөдөр завсарлагын хугацаа дууссан учраас Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг дахин хэлэлцэх юм.

а

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ