Өнөөдөр болох үйл явдлын тойм
g
09:00 цагт Баянхошуу дахь Ажлын албанаас зохион байгуулж буй “Нийгмийн хөгжил гэр бүлээс, гэр бүлийн хөгжил хүүхдээс эхлэнэ” чуулган болно. Чуулганд Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ийн 11 сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтан, хорооны ажилтнууд оролцоно.
Тусгаар тогтнолын ордны 6 давхарт
g
09:00 цагт Стратеги академи, Германы Фридрих Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөгжлийн бодлого” хаврын академи эхэлнэ. Үйл ажиллагаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвегийн эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик нар оролцох ба нийгмийн бодлогын чиглэлийн илтгэлүүд тавигдана.
f
Соёлын төв өргөөнд
g
09:00 цагт "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Зохион байгуулагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар. Нээлтэнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.
f
Барилгын хөгжлийн төвийн 306 тоотод
d
09:00 цагт Улсын хэмжээний нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилчдын “Ус хангамж, ариутгах татуурга -2014 ”-ын нээлтийн ажиллагаа болно.
g
Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд
f
09:30-16:00 цагт "Монгол улсын ногоон эдийн засгийг дэмжих ногоон эдийн засгийн төлөөхи түншлэл" семинар болно.
f
ШУА-ийн нэгдсэн байранд /офицеруудын ордны тэнд байрлах/
f
10:00 цагт ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс Академич Ц.Даваажамцын нэрэмжит “МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛЖИЛ-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хуралд ШУА-ийн холбогдох харъяа хүрээлэн, төвүүд, ХААИС, “Оюу толгой” ХХК болон бусад төслийн багийнхан оролцох бөгөөд сонирхолтой илтгэл, судалгааны үр дүнгээс танилцуулах болно.
f
Тусгаар Тогтнолын ордны Их танхимд
g
11:00 цагт НАМЭХ, Гал голомт Үндэсний хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулж буй “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ГЭР БҮЛ” шалгаруулах ёслолын арга хэмжээ болно.
f
Соёмбо кино театрын урд талын талбайд 12:00 цагт СХД-ийн Цагдаагийн хэлтсийн нээлттэй хаалганы өдөрөлрөг эхэлнэ.
f
Буянт ухаа спорт цогцолборт
f
12:00 цагт "ICE Mongolia 2014" үзэсгэлэнгийн нээлт болно. Барилга хот байгуулалтын сайд оролцоно.
f
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
f
12:00 цагт “Гудамж” төслийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхэнд үнэн бодит мэдээлэл, нэгдсэн ойлголт өгөх, нээлттэй, ил тод байдлыг хангаж, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг болно.
f
Монголын Хүүхдийн ордонд 13:00 цагт Оюутны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно. 14:00 цагт Сүхбаатар дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг болон “Эрүүл мэнд-зөв зохистой хооллолт” сургалт болно.
f
Хангарьд ордны 14 давхарт
g
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Орон сууцны дэд хөтөлбөрийн төсөл, Нийслэлийн Орон сууцны корпораци байгуулах тухай, Нийтийн тээврийн нэгтгэл байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
f
МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд
f
14:00 цагт "Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014" үзэсгэлэн нээгдэнэ.
f
"Улаан гэр" галерейд
d
18:00 цагт залуу уран бүтээлч Б.Баярцэнгэл, Т.Соёл-Эрдэнэ нарын хамтарсан "Бодлын мөр" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
f
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ