Ц.Нямдорж: Чамайг засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна

img

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлснийг хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ. Уг хуралдаанд оролцсон 26 гишүүнээс 14 нь, сайд Х.Баттулгын хүсэлтийг хүлээн авч, Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөхийг хүссэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сайд Х.Баттулгын булхайг илчилсэн олон баримтуудыг дэлгэн хэлсэнийг хүргэе.

4

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Х.Баттулгатай би 3 жил 6 сар нэг Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан юм. Сая Баттулга тэр гэрээг нууц байсан гэдэг үнэнээ олон нийтэд хэллээ. Би тэр гэрээг 2012 оны нэгдүгээр сарын зургаанд АН-ынхан Засгаас гарсны дараа нэгдүгээр сарын 20-нд олсон юм. Таван толгойг гартаа оруулах гэж Баттулга оролдоод Орос, Хятад, Солонгос гэх мэт  орнуудтай хэлэлцээ хийгээд, гэрээ нь ч байхгүй, улс хоорондын харилцаа ч байхгүй болгоод хаячихсан хүн л дээ.

4

Сая үнэнээ хэллээ чи. Би энэ Баттулгыг Засгийн газраас гарахдаа зүгээр ч нэг давхар дээлнээс болоод гараад явчихаж байна гэж ойлгохгүй байна. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод, эдийн засаг уналтад ороод ирэхээр, сая тэр Солонгост сүйрдэг онгоцны капитан шиг багаа хаячихаад зугатаж байна л даа. Энэ бол Баттулгын хийдэг ажил. 2012 онд АН-ынхан Засгийн газраас гарахад Н.Алтанхуягаас өмнө Баттулга мэдэгдэл хийчих гээд байсан байхгүй юу. Тэгэхээр нь хулхидуулахгүйн тулд Н.Алтанхуяг нь сандраад түрүүлээд мэдэгдэл хийчихсэн байхгүй юу. Нэг ийм л сайдтай Монгол улс 6 жил боллоо доо. Хувийнхаа хөрөнгөөр 2008 оноос эхлээд төмөр зам 3 жилийн хугацаанд барьчих ажил хийгдэж байсан. Тэрийг сайд болонгуутаа зогсоосон, энэ нөхөр. Засгаас ямар ч мөнгө гарахааргүй, 2 компани хийж байсан ажлыг зогсоосон. Одоо зөвхөн энэ төмөр зам дээр 400 сая доллар улсаас гаргана гээд бондын мөнгөн дээр явж байна шүү дээ. Ямар хэрэг тарьсныхаа үр дагаварыг одоо энэ гишүүд ойгосон байх аа. Нэг сайн юм болоод байгаа. АН-ын УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд “Энэ Баттулга хэн бэ” гэдгийг одоо нэг таньчихаад байгаа юм. Удахгүй ард түмэнд чиний үнэн нүүр танигдана аа. Мөн ч олон муу юм хийсэн дээ, Баттулга аа чи.

4

Т.Бадамжунайгийн үед төмс, хүнсний ногоо, гурилаар өөрийгөө хангадаг болчихсон байсан чинь чи хоёрхон жилийн дотор 100 мянган тонн улаан буудайг авч чадахаа байгаад сая татвараас чөлөөлүүллээ дээ. Хөдөө аж ахуйн сайд хийж 2 жил УИХ-д байхдаа чиний хийсэн ажил ганцхан энэ. Ийм л ажил байсан. Сайд нар огцруулах асуудал ярихаар чи УИХ дээр нэг орж ирдэг, татвар чөлөөлүүлэх болохоор нэг орж ирдэг, Засгийн газар дээр мөнгө нэхэх болохоор чи нэг орж ирдэг, бусад үед нь чи Засгийн газрын хуралдаа суудаггүй Баянголдоо хэвтэж байдаг чинь үнэн шдээ. Яг л ингэж ажиллаж байгаа. Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв гэж бодож байна. Энийг хамгаалаад байх юм байхгүй. Энэ Засгийн газар Баттулгын тарьсан олон олон балгийн үр дагаврыг ард түмэнтэйгээ хамт үүрнэ ээ. Үүрнэ. Дандаа муу юм хийж, цаад талд нь балиар заваан юм хийж байдаг. Тэр “Маханзе” гэдэг компаниар 12 сая долларын урьдчилсан судалгаа маягийн юм хийлгэчихээд тэр 12 сая доллараас өөрийнхөө зөвлөх н.Ганбат гэдэг хүнд өмгөөлөх үйлчилгээний хөлс гээд 2 сая долларыг нь  өгчихсөн шүү дээ.

4

Мөн байх аа. Одоо тэр “Маханзе”-гийн баримт бичгээс хэрэглэж байгаа юм байхгүй. Ийм л юм хийдэг этгээд байгаа юм. Тэгээд энэ Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна. Энэ Засгийнханд ядаж нэг ийм амьтнаасаа салж байгаад чинь талархал илэрхийлж байна. Төвөгтэй, энэнтэй ажиллахад.

6

Тангарагийн буг гэдэг юмыг энэ одоо Батхүүгийн талаар бичиж, бүтэн кино хийж ард түмэнд тавьлаа ш дээ энэ нөхөр. За над руу яахав, манайх руу дайрч болдог юм байж. Ядаж л хамт сууж байгаагаа ингэж болохгүй дээ, Баттулга аа. Хөгийн ч эр дээ. Тийм учраас би энэ саналыг нь дэмжиж байна. Мал аж ахуйд зөндөө юм хийчихсэн гэж байна. Худлаа шүү дээ. Чи газар тариаланг нь 100 мянган тонноор тасалж  хаяад, мал аж ахуйн талаар гарсан бодлого чинь бүүр 2008 оны УИХ-д эхэлчихсэн байсан юм. Т.Бадамжунайгийн үед эхэлсэн. Хөдөө аж ахуйн бирж л гэнэ. Тэр биржийн чинь хуулийг Бадамжунай надаар засаад өгөөч гээд гуйгаад сууж байсан юм. Тэрийг нь би хийж байсан юм. Бадамжунай тэр биржийг чинь байгуулчихсан юм. Тэр ноос, ноолуурын хөтөлбөрийг чинь Д.Балдан-Очир нарын санаачилсан төслөөр 2008 оны УИХ-д өгөөд эхэлчихсэн байсан юм. Ийм ийм юмнууд байгаа учраас чөлөөлөх нь зөв гэж бодож байна.

4

Ер нь бол энэ Баттулгыг чөлөөлөх асуудал биш ээ, Засгийн газрынхан. Энэ нөхөрийг ажлын хариуцлагаар огцруулах, төмөр замын төслөөр энэ этгээдийн хийсэн тэр бузар булай бүх юмыг ил гаргаж ирж ард түмэнд мэдэгдэж байж энийг зайлуулах ёстой байсан байгүй юу. Энэ дээр та нар алдлаа. Энэ зөвхөн Баттулгаар дуусах ёсгүй юм байгаа юм. Энэ Монголын төрд төрийн сайдын суудалд суучихаад хувийн балиар юм хийж төр улсыг хорлодог этгээдүүдийг дахиж гаргахгүйн тулд энэ Баттулга дээр хариуцлага ярих ёстой байсан юм. Хариуцлага ярих ёстой байсан юм. Одоо нарийн төмөр зам гээд оруулаад ирж байгаа биз дээ. Өөр хувилбар байхгүй шүү дээ.

55

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard ard:
жонхуугийн ард элбэгдорж буюу гол санхүүжилтийг нь авч байдаг хүн байхад монгол улсын шүүх хэзээ ч үнэний талд хэргийг шийдэхгүй шүү дээ. ц.нямдорж энд жонхуу х.баттулгын яг үнэн нүүр царайг нь үнэнээр нь хэллээ. жонхуу х.баттулга болоод тэрний хөлсний алчуурууд, утсан хүүхэлдэйнүүд одоо болиооч дээ, өөрсдөөсөө ичдэггүй юм гэлээ гэхэд үр хүүхдээсээ ичээч. нарийн төмөр зам зөвхөн хятад руу хил руу гарах хэсэгт л тавина, тэрнээс биш та нарын яриад байгаа шиг сайншандаас наашаа өргөн төмөр зам тавина. жонхуу х.баттулга гэх нөхөр 3 жилийн өмнө зураг төсөл, нэг ч төгрөгийн эх үүсвэргүй байхад 1800 км төмөр замыг 2 жилд барина гэж жүжиг тоглосон, одоо тэр барьчихсан төмөр зам нь хаана байгаа юм бэ, 2 газар хөрс хуулж 50 тэрбум төгрөг шороонд булж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, түүний утсан хүүхэлдэй зт-ийн сайд гансүх 2009 онд хятадтай нийлж 1800 км дээрхи төмөр замыг 2013 он гэхэд барьж дуусгана, ухаа худаг-гашуунсухайтын 267 км, нарийнсухайт-шивээхүрэнгийн 46 км замыг 2010 онд барина гэж төмөр замын яамтай нь гэрээ байгуулсан, хаана байнаа тэр барьчихсан замууд, 2012 онд энержи ресурс ххк дээрхи 267 км замаа барьж эхэлтэл засаг барина гээд ажлыг нь зогсоогоод булаагаад авчихсан, засгаас нэг ч төгрөг гарахгүйгээр өдийд баригдчихсан тээвэр явж байх замыг булааж авчихаад одоо мөнгө байхгүй гээд долоон булчирхай, түмэн зовлон, буман шалтаг тоочоод сууцагааж байна, энэ бол тэр үед зт бхб-ын сайд баттулгын хийсэн нүгэл, төрд тарьсан гай, түүний том төсөл гээд яриад байгаа юмнууд нь төрд, цаад компанид нь ашигтай байна уу, ашигггүй байна уу түүнд ердөө падлийгүй, өөрөө түүнээс мөнгө л цавчих, өөр ямар ч зорилго байхгүй, түүний мөнгө албан тушаалын шунал гэж энэ, нарийн цариг гэхээр геополитик ярьж, манай нүүрс ус шиг урсаад хяналтгүй гарчихна, сш-ын аж үйлдвэрийн цогцолбор түүхий эдгүй болчихно гээд байгаа нь шалтгаан биш, мөнгө цавчих ерөөсөө л энэ, 267 км замыг энержи ресурс ххк барьсан бол баттулга тэндээс нэг ч төгрөг олж долоохгүй байсан, иймд тэр энэ замыг төр барина гэж булааж авсан, энхсайхныг мт ххк-ны захирлаас халсан нь мөн ийм зорилготой, тэр байвал төмөр замын төслөөс мөнгө цавчиж чадахгүй, одоо засгийг самрана, ерөнхий сайдыг засгаас буулгана гэж амлаж байна гэнэлэй, энэ баттулга гэдэг гамшгийг, эдийн засгийн алуурчныг өөрийг нь засгаас зайлуулж чадах төр засаг өнөөдөр манайд алга уу, гарын үсэг зурахаас өөр юм сэтгэж чаддаггүй, ажлаа хийж чаддаггүй монголын хөгжлийг хойш нь чангаагч энэ эрхмийг үтэр түргэн сайдаас нь огцруулж их хурлын гишүүний эрхийг нь хасч, хууль бусаар өөрийн болгосон бүх өмчийг нь хурааж улсын болго !!!
2014-05-18
good:
odoo saihan bugsuu uhalts yu bolson yasan iisen baiitsaagchdaa unenee helchih
2014-05-16
хххх:
ёстой зєв хэлжээ.наадах чинь монголыг мафийн улс болголоо.
2014-05-15
бибид:
ёстой зєв хэлжээ.наадах чинь монголыг мафийн улс болголоо
2014-05-15
ghgtg:
zuv zorigtoi xeljee . iim ug sonsoogui udjee.
2014-05-15
доак:
бузар дөрвөд бүү атаархаад бай
2014-05-15
irgen:
em gashuunch uvchin anagaahad tustai. shuluun shudraga durvudiin ug turd tustai.kkk
2014-05-15
aass:
unen unen showuchin gar ard tumni tarxig ix ugaaj bgaag ard tumen medj bgag uuruu medxgui bn gj bodod ywad bga um bxda
2014-05-15
zochin:
yaaag adilhan gachin yymnuud bj uuruu neeh tsever ch yum shig
2014-05-15
zochin:
nyamdorjoo chi ooroo uy hiisen hun be chinii huuli meddeg gej uy baidag uym 3r angiin huuhed chamaas deer
2014-05-15
ard tumen:
odoo ard tumniihee tuluu gedeg uls turch bn uu. haigaad l lab ololhgui bhaa, hudalch huurmag hunuus shuu d, ihenh ni yadaj ger buliin hubid togtborgui heden ch ehnertei uim dee, buu med
2014-05-15
sain said:
ee bolj de nyamdorjiig demjij bn ta shvv
2014-05-15
hatuu bolovch unen ug...:
uneniig ni l helsen bna battulga uuruu yaaj hurungujih ve gedgee l bodno, iim uls turiin baitugai huvi hunii soyolgui bas deer ni bolovsrolgui heden haltar mungunii hucheer orj irsen etgeed dandaa naimaachnii nudeer uluntuj yavdag.. uls undestnii erh ashig gej yu baidgiig gadarlah ch suhuugui gadarlii geed ch uhaan ni hurehgui dee
2014-05-15
hatuu bolovch unen ug...:
uneniig ni l helsen bna battulga uuruu yaaj hurungujih ve gedgee l bodno, iim uls turiin baitugai huvi hunii soyolgui bas deer ni bolovsrolgui heden haltar mungunii hucheer orj irsen etgeed dandaa naimaachnii nudeer uluntuj yavdag.. uls undestnii erh ashig gej yu baidgiig gadarlah ch suhuugui gadarlii geed ch uhaan ni hurehgui dee
2014-05-15
davaa mygmar dorj:
zonson ovgon tiim l yum bol said baihdas bugdiig hiih chadal baisan shuu dee avligachdiig tsag ny boloogui baisan gej moordog ovgon doo.ooroo zailaasai
2014-05-15
mongol:
battulga ortsorch bolohgyu. hariutslagaas bultahgyu shyyy. judod etsee hyrtel orsolddog gedgee sana
2014-05-15
zochin:
eks said zorigtoi yneniig mash zuv heljee, setgegdlig dagaldan baysagch nar bichsen ta nar 2016 ond bagtaj horih 461-r angi ruu...busad ni nuruugaa haruulj chadahgyi...
2014-05-15
zochin :
za da ta 2 ch barag adilhoon. hen heniigee helhev de. *an oimsond havjuulagdaj irsen bol nyamka uuruu shiverend havjuulagdaj uih orj irsen shuu de.
2014-05-15
....:
enenii har devtert ch ih yum bgaa daa ush honzon sanasan uyede gargana geel temdegel hutluud yavdag bh daa
2014-05-15
muu ugur tolgoi:
ard tumenteige uurne ntr muu zda ard tumnees songogdooguimuu ene yer ni zailval taarna. udahgui amarsaihaniihaa araas yavah vii
2014-05-15
zochin:
ene nuyamdorj tord zutgexeesee iluutei xuntei zorchilddog bolj buruu zonoj baigaa chadvar muutai xodoonii noxor baina
2014-05-15
zochin:
muusain nohod bvgd adilhan sh dee ta nar ih baga idlee uulaa gej l hoorondoo hemleltsej bgaa biz iim ih gazar nutagtai, baylagtai, maltai bvh yumtai tsuuhuun hvniig ta arabiin *ih shig bish ymaa gehed udriin hool tognii mungund ni sanaa zovoohgvi amidruulj bolmoor yumaa daanch dee muusain buzar nohod
2014-05-15
irgen :
nyamdorj huuchnii hun gesendee mundag bna shuu. er ni ter heleh gesen ugee henees ch ailgui helchihdeg l hun de. battulgiin huvid bol yag uneneiig goloor ni helsend ard tumnii 1 hesgiin huvid mash ih taatai bna.
2014-05-15
zochin:
battulga mongonii l shunal oor terend chadah um bhgui!!! tord suugaad um oloj doloohguigee medsen biz... tavan tolgoig avah sanaa bval mglios zailaa battilga... chi 1 han ene orond bayn bogd bish shuu!!! mglii. irged huvaaj avah estoi!!! chinii shunal heterllee!!!hudalaa zagvardsan guilagchin !
2014-05-15