Хятадын саврыг эх оронд минь бүү хүргэ
БНХАУ-ын төрийн өмчит үйлдвэр газрын тосны цооног гаргаж авахаар Вьетнамын далайд хайгуул явуулсанаас үүдэж тус улсын иргэд нийслэл Ханой хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Вьетнамд өрнөж буй бослого хөдөлгөөнд оролцсон 200 орчим хүнийг ямар ч шалтгаангүйгээр баривчилсанаас үүдэж иргэд “Хятадын саврыг эх оронд минь бүү хүргэ” гэж бичсэн цамцаар ижилсэж, Засгийн газраа огцорч, ард түмнээсээ уучлалт гуйхыг хүссэн байна.
Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн босогчид тэмцлээ үргэлжлүүлж, Вьетнамын өмнөд хэсэгт орших гадаадын өмчит 15 үйлдвэрийг галдан шатааснаас үүдэн БНХАУ-ын дарга Си Жинпин тус улсын Ерөнхий сайд Нгуен Тан Дуныг буруутгаж, нөхөн төлбөр авахаа мэдэгджээ. Нийслэл хотоос гадна Бинг Дуонг мужид 20 мянган ажилтан жагсаал хийж, Хятад иргэдийг гэмтээсэн тохиолдол цөөнгүй удаа бүртгэгдсэнийг цагдаагийнхан мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ