Ц.Нямдорж: О.Баасанхүү бол оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байлаа. Гэвч Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төслөө О.Баасанхүү татан авсныг УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны эхэнд танилцуулсан юм. Ингэснээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд цэг тавигдлаа. Чуулганы хуралдаан төсөл санаачлагч оролцоогүй. Учир нь тэрбээр БНСУ руу яваад өчигдөр шөнө ирсэн гэсэн сураг байлаа. О.Баасанхүү гишүүнийг төслөө татаж авсантай холбогдуулан сөрөг хүчний зүгээс ширүүхэн дайралт ирж байв.
4
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
4
-Хорих байгууллагад хүн нас барж байна. Өнөөдөр олон асуудал ярих ёстой байхад яагаад О.Баасанхүү төслөө татаж авсан юм. УИХ тоглоомын байгууллага биш гэсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
4
-Төрөөр ингэж тоглож болдог юм уу. Эрх баригч бүлгээс сайдыг огцруулна гэж оруулчихаад татаад авчихдаг. Оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн. Монголын төрөөр ингэж тоглож болдог юм уу. Энэ арилжааны цаана ямар хэрэг хаагдав. Л.Гүндалай Үйлдвэр худалдааны сайд байсан Б.Жаргалсайханыг огцруулна гээд хэвтээд ард нь заваан хуйвалдаан явагдаж байсан. Одоо үүний цаана ямар муухай зүйл явагдсаныг гадарлаж байна, Алтанхуяг аа. О.Баасанхүү БНСУ яваад ирсэн гэсэн. Тэнд ямар муухай зүйл хийчээд ирсэн бэ. Төрийн ажил Солонгост явагдаж байна шүү хэмээлээ. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хийсэн. Тэрбээр
5
-УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах, татан авах эрхтэй. Энэ хүрээндээ О.Баасанхүү гишүүн төслөө татаж байх шиг байна. Засгийн газар хувь гишүүнтэй ямар нэг хэлэлцээ хийгээгүй, үүний эсрэг байгаа. Харин МАХН-МҮАН "Шударга ёс" эвсэлтэй Засгийн газарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Ц.Нямдорж гишүүний сэтгэлийн хөдлөлөөрөө яриад байна гэлээ.
5
Энэ асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүд байсан боловч УИХ-ын дарга З.Энхболд "Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж болно. Харин төсөл татсантай холбоотойгоор үг хэлнэ гэвэл өнөөдөржин үргэлжилнэ" гэлээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалдаа орсон юм. Сангийн сайд Ч.Улаан 2014 он улсын төсөвт хийсэн тодотголын талаар танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариулж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ