Б.Бат-Эрдэнэ “аварга уу, гишүүн үү”
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүний ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн. Маргаантай мэтгэлцээнтэй ширүүхэн үг хэлэлцэж, асуулт хариулт өрнөсний дараа гишүүд санал хэлэв. Энэ үеэр хурал даргалагч Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан гишүүдийн нэрсийг дуудах үеэр Б.Бат-Эрдэнэ “аварга” хэмээн цоллоод авав.
яыы
Санал хэлэх гишүүдийн нэрсийг “гишүүн” хэмээн тодотгон хэлж байсан атлаа ганцхан өөрийг нь “аварга” гэж дуудсанд Б.Бат- эрдэнэ гишүүн ихэд бухимдав. Тэрээр саналаа хэлэхийн өмнө “Аваргаа гэж дуудна уу, ард түмнээ төлөөлж буй төрийн түшээ гэж үзнэ үү өөрөө мэд. Гэхдээ та намайг жоохон доош нь хийгээд байна шүү. Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлмээр байна. Хурлаа аятайхан удирд” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ