О.Баасанхүү: МАН-ынхны ой санамж мууджээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төслөө татсан. УИХ-ын дарга З.Энхболдыг хуулийн төсөл татсан тухай мэдэгдэх үед О.Баасанхүү гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж амжаагүй байлаа. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс О.Баасанхүүг төрөөр тоглож байна, оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн БНСУ-д очоод ямар арилжаа хийгээд ирэв" гэх мэтээр шүүмжилсэн билээ. Харин энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж байх үед О.Баасанхүү гишүүн асуулт тавихаар байлаа. Тэрбээр энэ үед Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудлыг сөхөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
5
-МАН-ынхны ой санамж яасан муудсан юм бэ? Бид тав хоногийн өмнө асуудлыг өргөн бариад явахад горимын саналаар санал хураах болсон. Хаалттай хурлын тухай ярьж байна. Тэгэхэд яриад байгаа Х.Тэмүүжингийн асуудал хүндэрч орж ирсэн. Чам шиг тендэр авч идэхгүй Ч.Хүрэлбаатар аа хэмээн эхлэхэд спикер түүний микрофоныг хаалаа. Учир нь төсвийн тодотгол хэлэлцэж байхад өөр асуудал ярихгүй хэмээн тайлбарлав.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ