Ч.Хүрэлбаатар: Монголын нэг хүн 5 сая 84 мянган төгрөгийн өртэй болох нь

img

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Үе үеийн парламентад алдаа оноо байсан. Энэ удаагийн Их хурал мордохын хазгай гэгч болсон. Төрийн аппаратыг нүсэр болгож, өр зээл тавьж эхэлсэн. Үнэндээ гурван төсөлтэй болчихлоо гэж Ц.Даваасүрэн ярьж байсан. Бид сүүлийн үед эдийн засаг хүндрэлтэй, хямралтай гэж ярьж байгаа мөртлөө хүүхэлдэйн киноны баатрууд шиг муур хулгана болж тоглож байна. Төсвийн тэлэлт их болсон. Өр тавихын оронд төсвөө хумьж амьдрах ёстой. Сайн сайхан болгохын төлөө санаа зовохгүй хүн гэж байхгүй. Хүний хүчин зүйл, нөөцтэй орон дээр зээл авахаар амархан босч ирнэ. Манай нөхцөлд зээл авахаар зам, байшин барилга, эрчим хүч босч ирэхгүй байна. Улсын өрийг 70 хувьд хүргэх гэж байгаа нь үнэн үү?

.

Сангийн сайд Ч.Улаан:

-Өрийн удирдлагын тухай хуулийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт барьсан. Нэгдсэн системтэй болъё гэдэг үүднээс энэ хуулийг оруулж ирсэн. 2014-2016 онд Өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 70 хувь болгохоор оруулж ирсэн юм. Энэ нь эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдаж байгаа. Гэхдээ энэ нь олон улсын аргачиллаар тооцвол сэрэмжлүүлгээс доогуур төвшинд байгаа юм. Хоёр төсөвтэй боллоо гэж байна. Энэ нь Хөгжлийн банктай холбоотой.  Хөгжсөн улс орон бүр энэ замыг туулсан.  Гэхдээ Хөгжлийн банк руу төр оролцохоор хүндрэлтэй байдаг.

.

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-ДНБ 2012-2014 оны хугацаанд долоо дахин, зарлага ес дахин, хөрөнгө оруулалт 20 дахин өссөн. Өнөөдрийг хүртэл 21 аймаг хатуу хучилттай замтай болж чадаагүй байна. Бид үр дүнгээ хүртээд, зээлээ төлөөд явах боломжтой. Та төсвөө таная гэж байна. Бид төсвөөс нэг ч төгрөгийг халамжид өгөөгүй.  ДНБ-ний өсөлтийн хурдац буурч байна. Бид өсөлтөө хоёр оронтой тоонд хэвээр хадгалж явах сонирхолтой байгаа. Манай төсөв боддог аргачлал ДНБ-ний өсөлтөө дагаад төсвөө өсгөчихдөг. Бусад улс зээл авч хөгждөг. Америк зээл авч байсан. Манай бүх зүйл импортоос хамааралтай байна. Бид импортоос хамаарсан улсаа импортоос хамааралгүй болгохын тулд зээл авах шаардлагатай байна. Ингэвэл Монгол Улс хөл дээрээ босох бололцоо бүрдэнэ.

:

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Өрийн асуудал дээр бодох зүйл бий. ДНБ-тэй харьцуулахад өр нь  сэрэмжлүүлэх дохио. Бүтцээ буруу хийсэн алдаа бидэнд бий. Энэ алдаа 2000 оноос өмнө гарсан байсан. Одоо хүртэл өр нь дуусаагүй. Өр бол авсан зээл зөв төсөлд очих ёстой.

.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Сум бүрээс санал авсан объект яагаад баригдахгүй байна гэхээр та нар өр нэмж өгөхгүй байна гээд байх юм. УИХ-ын гишүүдийг дан дээл, давхар дээл, гишүүн огцруулах асуудал ярьж байх хооронд БНХАУ-аас зээл авахаар болжээ.

.

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Монгол Улсын хуулийн дагуу Засгийн газар зээл авахаар болвол УИХ-аас зөвшөөрөл авдаг. Хэлэлцээр явагдсан. Түүнээс бус зээл аваагүй. Битгий хард.  Гэхдээ бидэнд арга зам байгаа.

:

Сангийн сайд Ч.Улаан:

-Бид өрийг нэмэгдүүлэхийг бодоогүй. Өр дарахын хүнд ачааг үүрсэн хүн Ч.Хүрэлбаатар бид хоёр. Зээл өр болдог. Гэхдээ зээлгүйгээр бид хөгжихгүй. Зээлийг зөв ашиглавал хөгжлийн хөрөнгө оруулалт болно. Бүтээн байгуулалтаа сайн хийж чадвал хөгжил ирнэ. Санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаа зөв ашиглахад анхааръя. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй.

:

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газрын өрийг 8,2 их наядаас 14,4 их наяд болгож нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Нэг хүнд оногдох өрийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлж, нэг хүн 5 сая 84 мянган өртэй болгохоор оруулж ирж яаж ядаж байна вэ? Засгийн газар хууль зөрчөөд байна. Зөрчлөө хуулийн өөрчлөлтөөр засах гээд байна. Засгийн газар өдөр бүр хууль зөрчөөд явж байна. Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувь болгоно гэж байна. Юунд энэ зээлийг авах гээд байгаа юм бэ?

.

ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:

-Энэ удаагийн төсвийн тодотголыг оруулж ирэхдээ УИХ-аас өгсөн тогтоолын дагуу оруулж ирсэн. Урсгал зардлаас 10-30 хувиар хорогдуул гэсэн.

.

Сангийн сайд Ч.Улаан:

-Монгол Улсын өрийн хязгаарыг 70 хувь болгоход Засгийн газрын өр 11 их наядаас хэтрэхгүй. Нэг хүнд оногдож байгаа зээлийн хэмжээ шүү дээ. Та нар их хийсвэр тооцоо хийгээд байна. Хэзээ ард түмэндээ хувааж өгчихөөд төлүүлж байсан юм. Тухайн өдрийн бодит ханш нэг өөр, тооцоонд авсан дундаж ханш бас нэг өөр шүү.

:

Ийнхүү сайд нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Төсвийн тодотголыг чуулганы хуралдаанаар  ширүүхэн хэлэлцэж байгаа юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorigoo:
* pidda bitii ard tumniii ner barij popiliuzm hii ingej helbek humuus chamaig demjin tosooloo yu tender hurlee geed bugd chamaig medej bgashtee. or bish zeel tsag ueiee olson mongo bosgson aliin bolgon ard tumnii halaasnaas *j suudgii chamais abhuulaad
2014-05-15
иргэн бм:
ман-ынхан ажил хийлгэхгүй юм байна л даа. энэ засгийн газар ихээхэн ажил хийчихвэл 2016 онд дахиад гараад ирнэ гэхээс * нь гоожих гээд ямар ч хамаагүй аргаар саад хийхийг оролдож байна. ёстой л нөгөө муу байвал сайн гэдэг зарчмаараа улс орон, ард түмнээ хорлож байна.
2014-05-15