500 саяар гүйлтийн зам барина
Нийслэлийн Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн гүйлтийн 400 метрийн зам бүхий байгууламж барих шийдвэр өдгөөгөөс гурван сарын өмнө гарсан билээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэмжлэгтэйгээр хийгдэж буй уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Гүйлтийн замын ажилд 500 сая төгрөг санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ мөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна. Энэ зам баригдсанаар Монголд хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн төрлөөр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус, мэргэжлийн тамирчид бэлтгэлээ хийх, олон улсын тэмцээн уралдаан боломж бүрдэх юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ