Захирлуудыг сонгон шалгаруулна

img

Энэ сарын 22-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний музей, Үндэсний номын сан болон Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 60 тоот тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг  үндэслэн дээрх албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Одоогоор ДБЭТ-ын захирлаар Ч.Мөнхзул, Үндэсний музейн захирлаар Ж.Саруулбуян, Үндэсний төв номын сангийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр А.Нансалмаа ажиллаж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ