"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт МЗХ-ны байранд болно

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр 12.30 цагаас Монголын залуучуудын холбооны байранд болно. Энэ үеэр "Залуу зохион бүтээгч-2014" үзэсгэлэнгийн нээлтэд оролцсоны дараа сэтгүүлчдийн асуултад хариулна.

as

Дашрамд дуулгахад, МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдаант нэвтрүүлгийн III шатнаас шалгарсан шилдэг 37 бүтээлийн үзэсгэлэн Монголын залуучуудын холбооны байранд нээгдээд байгаа юм. Тус үзэсгэлэнд залуу зохион бүтээгчдийн цаасан дээр анх буулгаж байсан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шинэ бүтээл, ашигтай загварын санаанууд хэрхэн бодитой бүтээл болон хөгжсөнийг харж бүтээлийг ажиллуулж туршиж үзэх боломж энэ сарын 14-16 ны өдрүүдэд нээлттэй байх аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ