Миддилтоныг утсаар сүрдүүлсэн этгээдийг барьжээ

img

Их Британий гүнгийн ахайтан Кейт Миддилтоныг хэдэн жилийн турш утсаар дарамталсан этгээдийг цагдаагийнхан баривчилсан тухай “Hollywood.com” мэдээллээ. Өнгөрсөн 2012 оноос эхлэн гүнгийн ахайтны гар утас руу нэг этгээд залгаж “Сайхан амьдрахыг чинь харна аа, чиний хувь тавилан Дианагийнх шиг байх учиртай”, “Чи удахгүй үхэх болно” хэмээн сүрдүүлдэг байсан юм. Ордны хамгаалалтынхан гэмт этгээдтэй олон жил хөөцөлдсөн ч илрүүлж чадаагүй байсан аж. Тэгвэл өчигдөр Лондон хотын цагдаагийнхан Миддилтоныг утсаар дарамталж, сүрдүүлдэг байсан 57 настай “Х” гэгчийг саатуулжээ. Тэрбээр нэрээ хэлэхээс эрс татгалзаж, хэвлэл мэдээлэл болон цагдаа нарт өөрийгөө “Х” буюу нууц эрхэм хэмээн танилцуулсан аж.

“Х” гэгч ахайтныг сүрдүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Ханхүү Уильям Оксфордын их сургуульд сурч байхдаа охинд минь хайртай гэж хэлж байсан ч Миддилтонтой хуримаа хийж, дэндүү сайхан амьдарч байгааг нь харахыг хүсээгүй” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deeeee:
wow wow goood
2014-05-20