Төмөр замын “Railbus” маргааш ирнэ

img

Ирэх сарын 06-ны өдрөөс эхлэн Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчлэх рэйлбусийг маргааш хүлээж авахаар болжээ.

“Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай, Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон.

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөтэй үед нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж байгаа юм.

Шинэ рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 11:30 цагт “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд болох ба уг үйл ажиллагаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох юм байна.

Өнгөрөгч долоо хоногт МИАТ компани хоёр дахь шинэ Боинг онгоцоо, УБТЗ-ынхан шинэ суудлын вагонуудаа хүлээж авсан билээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbold:
enend hen suuh yum bol doo yamar ch ashiggyi gazraar yavah yum bna daa hairan mungu
2014-05-16
darhan:
minii bodoloor shineer hotin hoid talaarn svljeed tramwain zam tavival zvgeer yum.uul neg mongoitei hvn tavichine svv dee.tramwai togoor yavdag zardal bagatai bh gej sanaj bn
2014-05-15
sai*ltsai:
dunjingarav zamiin tsagdaagiin urd garts 5 shariin garts odorjin tugjirne gesen ug biz dee.goe kkkkkkkk.end hen suuh ve dee.kkkkkkk
2014-05-15
hahaha :
setguulchidee hydlaa zyrag tavikhaa bolio. naadakh chin tsakhilgaan galt tereg bnshuudee. deeree trolyetei bgaa bizdee. manaid bol dizeli n unertsen aimaar l um irne za
2014-05-15