"Хээрийн хоол"-ны шилдэг тогоочийг шалгаруулна

img

ҮХААЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Монголын тогооч нарын холбоо хамтран “Хээрийн аяллын хоолны тогооч нарын нээлттэй уралдаан”-ыг энэ сарын 31-нд Монгол Шилтгээнд зохион байгуулах гэж байна.

а

Хээрийн аяллын хоолны технологийг шинэ түвшинд хүргэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, аюулгүй хоол хүнс тээвэрлэх, хадгалах, боловсруулах үндсэн чиглэлийг тодорхойлоход уралдааны зорилго оршиж байгаа аж. Уралдаан тогооч мэргэжилтэй хүн бүхэнд нээлттэй бөгөөд гурван шалгуураар аваргыг тодруулах гэнэ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ