Н.Алтанхуяг: Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Х.Баттулга сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. Гишүүд Засгийн газрын гишүүн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан асуулт тавьж байна.
5
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч улс төрийн соёл гаргалаа. Бусад сайд нартаа хариуцлага тооцох уу, Ерөнхий сайд аа.
5
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Та бүхний гар дээр бичиг нь ирсэн байгаа. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай Х.Баттулга сайд "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байна" гэж заасан. Энэ нь биеийн эрүүл мэндийн байдал, үүргээ биелүүлж чадахгүй болсноос хуулийн хүрээнд хүсэлтээ тавьсан байна. Та битгий олон үзүүртэй зүү шиг үсчээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хариулна.
5
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Засгийн газар ажлаа хийдэг хүмүүсээ захлаад байна. Эрүүл мэндээр гэсэн шалтгааныг нь үнэмшихгүй байгаа юм.
5
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-УИХ дээр сав савандаа яримаар байна. Тэр нам нь хүнээ хасна уу, болино уу тухайн намын асуудал. Битгий хошуу дүр. Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байдгаа боль.
5
ҮХАА-н сайд Х.Баттулга:
-Өчигдөр байнгын хороон дээр тодорхой ярьсан.
5
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Ажил төрлийн үнэлгээгээр ярих юм бол хөдөө аж ахуйн салбарын тухай л ярих байх. Монголын улс төрийн намууд ямар их басамжилж байгааг өнөөдөр харууллаа. Хэн нэгнийг муу муухай болгож харагдуул гэж шүүмжлээгүй. Хариуцлага алдсан бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Н.Алтанхуяг сайд танаас ичиж байна.
5
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Энэ танхимд орон гаран улс төр яваад, ичгэвтэр зүйл болоод байна. Учир нь О.Баасанхүү татсан хуулиа эргүүлж барина гээд байх юм. Х.Баттулга сайд 100 мянган тонн улаан буудайг хэзээ оруулж ирэх вэ?
5
ҮХАА-н сайд Х.Баттулга:
-Газар тариалангийн бодлогын хууль оруулсан. 25 мянган тонн оруулж ирсэн, 30 мянган тонн улаан буудай замд яваа. Тариалалт эхэлсэн. 15 хувьтай байгаа.
5
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Толгой цавчихаас өөр ажил алга байна гээд сайтаар пиардаад байна. Сайд халагдаж солигдох байтугай Засгийн газар огцрох нь энгийн асуудал. Тогтворгүй байдал үүсгээд байвал сайн зүйл биш. Тухайн салбартаа хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн, аваад явах хүн л энэ салбарыг аваад явах хэрэгтэй.
5
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Хэтэрхий их улстөржсөн. Нам доторх фракцуудын хагаралтай. Дээр нь ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч нь улс орны төлөө ажил хийх гээд байна уу гэвэл үгүй. Нам доторх эрх мэдлээ л булаацалдаж байна. АН-ын хагарал ард түмний амьдралд нөлөөлж байгаа. УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхийн хүрээнд төслөө өргөн барьж, хуулиа татаж байна. Гэтэл түүнийг төслөө татсанд нь улс төр хийгээд байна. Үүнд зөв байр сууринаас хандах хэрэгтэй.
5
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ