Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэнэ
Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейлаас 1993 оны есдүгээр сарын 20-ны өдөр дээрх асуудалтай холбоотой нэгэн тогтоол баталсан нь жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Манай улсад гэр бүлийн баярыг тэмдэглэх нь хараахан олон нийтэд түгээгүй байна. Гэхдээ 2003 оноос эхлэн Монголд ганцхан гэж болох гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэдэг Улаанбаатар дээд суургууль “Гэр бүлийн тэнхим“-ээ бий болсноор энэ баярыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа жил бүр өргөжсөөр байгаа юм.
ы
Тэгвэл энэ өдрийн хүрээнд гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг шинэлэг байдлаар мэдрүүлэх арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачилан зохион байгуулах аж. Гэр бүлд байх ёстой бүхий л сайхан үйл явдал, гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөр бүхий үйл ажиллагааны нээлт 17.00 цагт болно.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ