Х.Баттулгыг сайдаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХАА-н сайд Х.Баттулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газраас сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Гишүүд байр сууриа хэлж дууссаны дараагаар Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 78 хувь нь Х.Баттулга сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Ийнхүү үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан дууслаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ