Уилл Смит: Би хүүхдүүддээ гомдож байна

img

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит “en.mediamass.net” сайтад ярилцлага өгчээ.

6

-Их сэтгэлээр унасан харагдаж байна. Анд минь?

-Хөгжилтэй нь өөрийгөө муу аав гэдгээ мэдлээ. Уг нь сайн аав, халамжтай хань гэж өөрийгөө боддог байсан юм. Даанч тийм биш гэдгээ мэдэрсэндээ сэтгэл минь өвдөж байна. Хүүхдүүдийн хайр дурлалын асуудал гэх мэт хог шаар шиг асуудлууд сэтгэлийг минь шаналгаж байна. Тиймээс л сэтгэлээр унаж, архи хааяадаа уухад хүрч байна.

5

-Хүүхдүүдийн хайр дурлалын асуудал гэснээс Жейден Смит, Уиллоу Смитийн нүцгэн дуулиан дэгдсэн. Таны бяцхан охин өөрөөсөө долоон насаар ах залуутай нүцгэн шахуу орон дээр хэвтэж буй зураг дуулиан тариад удаагүй байхад хүү Жейдений бас л иймэрхүү өнгө төрхтэй зураг цацагдаад хэдхэн цаг өнгөрч байна. Би таныг урлагт хөл тавьсан үеэс чинь л мэднэ. Анхны гэрлэлт бүтэлгүйтсэнээс биш, та ер их сайн залуу шүү дээ. Энэ асуудал дээр аавын хувиар ямар шийтгэл өгөх бодолтой байна. Час хийтэл алгадах, гэрийн хорионд оруулах, халаасны мөнгөө багасгах ч юм уу?

-Хөгжилтэй нь Жейден, Уиллоу хоёр таван наснаасаа хойш надаас болон ээжээсээ халаасны мөнгө гуйж үзээгүй юм. Уг нь хүүхдүүд аав, ээжээсээ халаасны мөнгө гуйж, хичээлээ сайн хийх зэрэг эерэг үйлдэл үзүүлдэг. Харин миний хүүхдүүд их багаасаа урлаг гэх цусгүй тулаанд ороод хүүхдийн гэнэн, өхөөрдөм зангууд нь бага зэрэг хаягдсаныг үгүйсгэхгүй. Нүцгэн дуулиан аймшигтай сонсогдож байна. Аавын эрх гүнж өөрөөсөө ах хүнтэй нэг оронд хэвтэж буй зургийг хараад гайхахаас илүү гомдсоноо нуугаад яахав. Уйлахыг хүссэн ч нулимс гарахгүй. Нэг үгээр өрөвдөлтэй санагдсан. Охин хүүхэд том болох тусам илүү нууцлаг, аав гэх хүнээс зайгаа барьж эхэлсэнийг нүцгэн дуулианы дараа л мэдсэн. Би охиныхоо зургийг хараад л шууд ээж рүү нь залгаж түүнтэй ярилцахыг хүссэн. Харин саяхнаас өөрийгөө од эгч дүүс гэж нэрлэдэг Ким Кардашианы бага дүүтэй хүү минь бас л +21 зураг авахуулсаныг хараад өөрийгөө үзэн ядсан. Мэдээж Жайден бид хоёр аав хүүгээсээ илүү дотно андууд. Хүүгээсээ энэ бүх дуулианы тухай асуусныхаа төлөө би муу хүн болж хувирсан. Миний хүүхдүүд энэ ярилцлагыг маргааш уншихгүй ч гэлээ хэдэн сар жилийн дараа уншаад ааваараа бахархаж, гомдоосноо ойлгох байлгүй. Тиймээс л би илэн далангүй ярьж байна.

5

-Та Кимийн эгч дүүсийг үзнэ яддаг алдартнуудын нэг. Хөгжилтэй нь яаж явахаараа энэ бүсгүйчүүдтэй хүү тань нэр холбогдчихов?

-Үзнэ ядах нь ч юу юм бэ. Зүгээр л хэвлэлийн гол баатар болж, гэрэл зурагчид тэдний үйлдлийг андагийг нь гайхдаг юм. Би  Ким Кардашианыг нэг кино, нэг клип, эсвэл дуулж байхыг хараагүй. Тэгээд л гайхдаг юм. Хааяа Ким яагаад надаас илүү алдартай юм бэ гэж боддог. Өнгөрсөн оны сүүлчээр Жайден найз охиныхоо тухай байнга л ярьдаг байсан юм. Би тэр үед олны танил эсвэл, аавын эрх охин л гэж бодож байлаа. Хүүгийнхээ найз охиныг Кимийн бага дүү гэдгийг мэдээд галзуурах шахсан. Чиний хэлдэгээр би тэдний гэр бүлд тийм ч сайн ханддаггүй. Тэд ч мэдэж байгаа.

6

-Та хоёрын хэрүүлийн дуулиан “Google”-ээр хамгийн их хайгдсан байна лээ?

-Тийм гэж үү. Анх удаа л сонсож байна.

6

-Хүүхдүүдийн сонин гэмээр үйлдэл, бага зэргийн галзуу ааш ээжээсээ хол амьдарсанаас үүдэлтэй гэж боддог уу. Та эхнэрээсээ албан ёсоор салаагүй ч гэлээ 7-8 сар тусдаа амьдарч байна?

-Миний бодлоор ээж хүн хүүхдүүддээ үлгэр дууриаллын охин тэнгэр байх учиртай. Бидний хамтын амьдралд олон ч саад бэрхшээл тохиолддог байсан ч бид давж гарахын тулд хамтдаа хөдөлмөрлөдөг байсан. Жада Пинкетт надад болон хүүхдүүддээ үнэнч байлгүй, амьдралд зогсолт хийж, хойшоо ухрахыг илүүд үзсэн. Би хойшоо алхахыг хүсээгүй учир, бидний дунд асар том ангал үүссэн. Мэдээж би хойшоо алхдаг хүнд хүүхдүүдийнхээ ирээдүйг даатгаж, алтан түлхүүрийг хадгалуулахгүй.

5

-“Twitter” хэр ашигладаг вэ?

-Огт ашигладдаггүй. “Би унтлаа”, “Би идэж байна”, “Би уйлж байна” энэ бүх асуудал бусдад ямар ч хамаагүй. Арчаагүй хүн зовлонгоо бусадтай хуваалцахыг хүсдэг юм.

7

-Шинэ хайр дурлалтайгаа учрахыг хүсч байна уу?

-Мэдээж хэрэг. Би дахиад гэрлэвэл хүүхдүүд минь гомдох ч гэлээ, амьдралыг ганцаараа туулахад арай хүнддээд байна.

7

-Ингэхэд 13, 15 настай байх үеэ?

-Бяцхан хүү байсан. Ээжээ би танд хайртай гэж хэлдэг байсан. Үнэндээ би 13, 15 настай байхдаа охидод бус ээждээ чин сэтгэлээ харуулахын тулд хичээдэг байсан. Шалгалтаа сайн өгч ааваасаа халаасны мөнгө авах гэж мэрийдэг байсан. Би хүүхдүүддээ гомдож байна.

7

-Охиныхоо найз залуутай уулзах үеэ төсөөлвөл?

-Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр цагдаад барьж өгнө. За за тоглосон юмаа. Охиноо гэрийн хорионд оруулах нь хамгийн зөв алхам гэдгийг ярилцлага өгч байхдаа ойлголоо.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tatar bolon boldood gesen humuust:
ter deer bgaa boldood bolon tatart helchihey. gants europt bish aziin ulsad hurtel europ amerikchuudiig aziudaasaa iluu uzdeg sh dee. ji*e ni tsagaan aristai europ bol amerikt torson aziasaa ch iluu ajild oroh magadlal ondortei. hedii amerik hun bish ch gesen. amidral iiml bna daa enuugeer. huniig ingej heleheer ongotsoor ydaj niseed hari ulsad amidraad uz. hoorhii min dollar ch barij uzeegui mal bgaa daa.
2014-05-17
user:
yariltslag taalagdllaa tweetiig yag goy helsen hahahaha archaagui muusain novsnuud tweetiig l ahshgildag yum shvv dee hahaha
2014-05-17
zovlomj:
ug n ih dajgui bodoltoi zaluu. ulger ji*e ger bul ingej butrah gej haramsaltai yum, za huuhduud n ch hetsuu nasan deeree bna. ug n ehner n bas ih dajgui hun shuu dee. tegeegui bol ed gerlej chadahgui bh bsan.huuhduudee joohon baga bhaas n amidral arai oor gej asramjiin gazar ene tereer busad jujigchin aavuud shig daguulj yavj uzuuleh heregtei bsan bh. tegeegui uchraas huuhduud n ooruiinhoo osson hem hemjeegeer haraad aldaad asuudal uusgeed buruu humuusdtei niileed bna.
2014-05-16
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-16
ахаөх:
анхнаасаа өөрсдөө буруу хүмүүжүүлэхээр эцэст нь зовноо гэж. хүүхдүүдээрээ хэт эрт шоу хийгээд байсан юм
2014-05-16
123456:
muu huntei suuwal ooroo hichneen sain baigaad ch nemergui baidgiin tod ji*e bna. ehneriih n sul tal huuhduud deer n garaad irjee
2014-05-16
zochin:
uneheer sain jujigchin bas ih uhaantai hun yum, baharhaj bn
2014-05-16
bvch:
ohin n tsahimaa tsetseg (katalina) gol dvr
2014-05-16
zochin :
will smith goyo jijigchin sain aav
2014-05-16
hhhhh:
kkkk kimiinhente
2014-05-16
зочин:
чи өөрөө өнөөдөр хэнч байж болно. чиний өндөөрийн хэн байх нь ердөө л зүүд зэрэглээ. харин чиний хүүхдүүд хэн болсон бэ гэдэг л чиний өнөөдрийг харуулж байгаа юм.
2014-05-16
zoooo:
za uuriiguu l ih umuursun uuruu harin archaagyi ym bishyy abgaiga uuruul gomdooj olon hyyntei ner holbogdood hyyhded n ter hymyyjil n nuluulj l baigaa sh de kim tei baritsaafd vahgab de ynheer od um bol tegeed ner turtei l vb l da iyn baritsmthai um be bodol n bogino bn shyy jaahn hyy shig
2014-05-16
hehe yag unen shuu:
-“twitter” хэр ашигладаг вэ? -огт ашигладдаггүй. “би унтлаа”, “би идэж байна”, “би уйлж байна” энэ бүх асуудал бу*д ямар ч хамаагүй. арчаагүй хүн зовлонгоо бусадтай хуваалцахыг хүсдэг юм. 7
2014-05-16
hapaa:
яг л аав хvний сэргээш дээ
2014-05-16
боогий:
хүүхдийн хүмүүжил гэдэг эцэг эхийн хувьд маш хүнд асуудал байдаг юм байна. энэ хүн жирийн эцэг хүнийхээ хувьд зовлонгоо хуваалцжээ. хэнд ч ийм зүйл тохиолдож болно.
2014-05-16
unen:
xuuxed etseg exee sonsdog gej uu, xuuxedee diildeg esteg ex gej baix uu, estoi bueiig ni toruulexees sanaag ni toruulexgui shuu dee
2014-05-16
usaas:
americad huuhduud ingej osdog. huuhdee zagnaj, shiitgej bolohgui. har bagaas n hervee aav eej chin zagnaj, zodvol chi shuud tsagdaa duud gej, 1 bol bagsh n aytaihan argalj bgad huuhder n ger bul dotorh asuudliig medej avad tsagdaad ogchihdog. alganii amt uzehhui osoj bga huuhduud argagui. huuhduud n muuhai zan gargaal aav eej nar n bultgened yu ch hiij chadahgui sonin uls shuu
2014-05-16
zochin:
odoo yed yer ni sain ni shudarga ni zovdog boloo yu daaa
2014-05-15
appel:
sn aav ingj zovoh gj
2014-05-15
нээрээ:
хөөрхий бүр өрөвдчихлөө. их сайн залуу байх. сайн үлгэр жишээ аав, үнэнч хань нөхөр гэж боддог. ийм сайхан халуухан залууг эргүүлэх хар цагаан олон хүүхнүүд байхад гэр бүлдээ үнэнч үлдэж чадсан жинхэнэ эр хүн. их л урам нь хугарсан бололтой. арга ч үгүйм даа. очиж очиж кардашианыхан орооцолдохоор чинь ямар эцэг баярлахав дээ
2014-05-15