Нийслэл шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа
“Татвар төлөгчдийн өдрүүд” жил бүрийн тавдугаар сард тохиодог. Энэ жилд 15 дахь удаагаа “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэхүү өдөртэй холбоотойгоор нийслэл шилдэг татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээ шалгаруулжээ.
а
Монгол орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхэт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад оруулсан хувь нэмрийг ийн үнэлжээ. Нийт 39 аж ахуйн нэгж байгууллага 2013 оны шилдэг татвар төлөгч болсон бол 18 шилдэг татвар төлөгч иргэн тодорч, нийслэлийн Татварын газраас “А”үнэлгээ авсан 63 аж ахуйн нэгж, байгууллага шилдгээр шалгарчээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ