“Монголын мистер” тэмцээн ням гарагт болно
Бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер” тэмцээн ирэх ням гарагт болох гэж буй талаар өнөөдөр Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү тэмцээнд 30 орчим клубын 120 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн эрэгтэй 60, 65, 70, -75, +75 жингийн ангилалд болон 21 наснаас доош, 40-өөс дээш масстар Фитнесс, мисстер Фитнесс, эмэгтэй тамирчид нь мисс Фитнесс , бодибилдинг Фитнесс гэх 11 ангиллаар өрсөлдөж аваргаа тодруулна.
Улсан аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчинд Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм байна. Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо нь 2011 онд Монгол улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус, тус зохион байгуулж байсан. 24 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ