Шилдэг гэр бүлүүд тодорлоо

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Мөн өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан шилдэг гэр бүлүүдийг шалгаруулан, шагнаж урамшуулжээ. Шилдэг гэр бүлийн шалгаруултад нийт 180 гэр бүл орсноос есөн  гэр бүлийг улсын шилдэг гэр бүлээр тодруулжээ. Улсын шилдэг еөсөн гэр бүлийг танилцуулбал:

а

• “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл

•    “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл

•    “Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл

•    “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл

•    “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл

•    “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл

•    “Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл

•    “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл

•    “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д. Дэлгэрсайханы гэр бүл шалгарчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumemjargal:
badamsuren ahiin ger buld bayr hurgii. az jargal huseee
2014-05-16