Гадаад хэлний баяр болж байна
ХААИС-ийн Гадаад хэлний төвөөс зохион байгуулдаг уламжлалт Гадаад хэлний баярын өдрүүд үргэлжилж байна. Хөгжил дэвшлийн хөшүүрэг болсон англи хэлийг судалж мэдэх нийгмийн хэрэгцээ, сонирхол өндөр болсонтой уялдуулан “Гадаад хэлний баяр”-ыг ХААИС-ийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь ХААИС-ийн оюутнуудын англи хэл сурах хүсэл эрмэлзлийг өрнүүлэн, өөрийн мэдлэгээ үе тэнгийхэнтэйгээ харьцуулах бололцоог олгодог юм.
5
Оюутны англиар илтгэх чадварыг дээшлүүлэх “Body language” тэмцээнд С.Оюунчимэг багштай I курсын О.Анардарь, зохион бичлэгийн уралдаанд П.Тунгалаг багштай ангийн Ц.Саама шалгарчээ. Энэхүү баярын хүрээнд англиар хэн сайн дуулах вэ, шилдэг хамтлаг, найрал дуу, жүжигчилсэн тоглолт зэрэг оюутнуудын англи хэлний мэдлэг чадвар сонирхлыг өрнүүлсэн олон арга хэмжээ явагдаж, шилдгүүдийг шалгаруулсан юм. Дээрх тэмцээний шилдгүүдийн Гала тоглолт ХААИС-ийн “Хатан туул” театрт болж байна.
5
Х.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ