Ирина Шейк нүцгэн эсэргүүцэл зарлав
Оросын супер модель Ирина Шейк Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд баригдсан 200 гаруй сурагч охиныг суллахыг шаардаж “Twitter”-тээ “Охидыг сулла” гэх лоозон барьсан нүцгэн зургаа нийтэлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Тэрээр зургийнхаа дор “Энэ дэлхийд ирэхдээ бид бүгдээрээ нүцгэн ирдэг. Тиймээс би ямар ч хувцас өмсөлгүй эсэргүүцэл зарлав. Тэд эмэгтэй гэсэн шалтгаанаар бусдын хүчирхийллийн золиос болохыг эсэргүүцэж байна. “Боко Харам”-ын дайчид та нар үнэндээ өрөвдөлтэй харагдаж байгаагаа ухамсарлаач. Ямар ч хүчгүй бяцхан охидод хүчээ гаргаж байгаа чинь надад болон олон мянган эмэгтэйд муухай харагдаж байна” гэжээ.
Ирина төгсгөлд нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж “Та хүчтэй шүү дээ. Тэр хөөрхий охидыг авраач” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ