Залуу зохион бүтээгчид бүтээлээ танилцуулав
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр Монголын залуучуудын холбооны байранд боллоо. Учир нь “Залуу зохион бүтээгч” улсын уралдааны шилдэг 37 бүтээлийг олон нийтэд дэлгэн танилцуулах үзэсгэлэнгийн нээлт болсон юм.
Ерөнхий сайдын ивээл дор болдог уг уралдаан энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, 21 аймгийн залуу зохион бүтээгчид өрсөлдсөн байна.
й
“Залуу зохион бүтээгч-2014” улсын уралдааны ялагч МУИС, ХААИС, ШУТИС-ийн инженер техникийн мэргэжлийн ангиудад дөрвөн жил суралцах тэтгэлгийн хамт 10 сая төгрөг гардан авна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг цаашид үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх боломжтой нэг бүтээлд олгож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эхлэл хөрөнгийг гаргаж урамшуулдаг юм.
ф
Залуучуудын сэтгэлгээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж, хийсэн бүтээл нь амьдралд хэрэгжихэд улам ойр болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод цаашид шинийг санаачлагч залуучууд хамтраад малчдад зориулсан зөөврийн тохилог сууц бүтээхийг уриалав.
ый
Залуу зохион бүтээгчдийн цаасан дээр анх буулгасан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шинэ бүтээл, ашигтай загварын санаанууд хэрхэн бодитой бүтээл болон хөгжсөнийг харж бүтээлийг ажиллуулж туршиж үзэх боломж энэ сарын 14-16 ны өдрүүдэд нээлттэй байх юм.
₮
Үр тариа цайруулагч
:
бөмбөг шидэгч
:
Агаарыг түлш болгон явдаг мотоцикл
:
тахианы тэжээл түгээгч
:
гэрлэн дохионы хүрээ тодруулагч
:
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг алхуулагч
:
халуун хүйтэн болгогч
:
онооны самбар
:
оньсон түгжээтэй авдар
:
шагайн харвааны шинэчлэл
:
токарын машин
:
янданд холбон талх баригч
:
жанамны гэмтэл шалгагч
:
цахилгаан хэрэгслээ гар утсаараа удирдана
:
хэвтрийн хүний хараа ойлгогч
:
сур элдэгч
:
хашлага хашаа өргөгч
:
өвс ачигч
:
зөөврийн хүчилтөрөгч, чийгшүүлэгч
а
₮
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ