“Сэлэнгэ Дулаанхаан” ХК-ийн үнэт цаас 15 хувиар өсөв

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр нийтдээ 15 ХК-ийн 8815 ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ өдөр нийт 33 хэлцэл хийгдсэн бөгөөд 22 сая 669 мянга 141 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулжээ.

ТОП 20 индекс 15571.88 нэгж болж, өмнөх өдрөөсөө 27.46 нэгжээр буюу 0.18 хувиар буурсан байна. Пүрэв гарагт “Сэлэнгэ Дулаанхаан” ХК-ийн үнэт цаас 15 хувь, “Мерекс” ХК 5.56 хувь, “Адуунчулуун” ХК 2.25 хувиар тус тус өссөн нь, хамгийн өсөлттэй арилжаалагдсан хувьцаанууд байлаа. Харин “Монгол алт” ХК 14.83 хувь, “Оллоо” ХК 12.5 хувь, “Сүү” ХК 6.67 хувиар үнэт цаасны ханш нь буурчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ