Тансаг хэрэглээний 14 машин мөргөлджээ
Японы Шимоносекид тансаг хэрэглээний 14 машин нэг дор мөргөлджээ. Уг ослын улмаас 4.1 сая ам.долларын хохирол үүссэн байна. Осолдсон 14 машин дотор 8 “Феррари”, нэг “Ламборжини”, гурван “Мерседес Бенз”, хоёр “Тоёота” байжээ. Японд болсон уг ослыг хамгийн олон тансаг хэрэглээний машин нэг дор эвдэрсэн болон хамгийн их хохирол үзүүлсэн осол хэмээн Гиннесийн номонд бүртгэж авахаар болсон гэнэ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ